О.Баасанхүү эвслийн "Шударга ёс" эвслийн бүлгээ тэргүүлнэ

2016 оны 4 сарын 29

УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгийн даргаар О.Баасанхүүг томилохоор болжээ. Өнгөрсөн сард УИХ-ын гишүүн Г.Уянга, Л.Цог нар Шударга ёс эвслийн бүлгээс гарахаа албан ёсоор зарласан. Ингэснээр Шударга ёс эвсэл болон Засгийн газрын тогтох эсэх асуудал хурцдаж ирсэн юм.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Шударга ёс" эвслийн бүлгийн ажилд оролцохгүй гэдгээ илэрхийлж Н.Батцэрэгийг солих ёстой хэмээн мэдэгдэж байсан. Тэрбээр “Н.Батцэрэг гэдэг хүн УИХ дахь "Шударга ёс" эвслийг маш мөлгөр, бөөрөнхийлсөн байдлаар удирдаад удаж байна. Миний тавьж байгаа шаардлага бол Н.Батцэрэг гэдэг хүнийг бүлгийн даргаас солих ёстой. Яг үнэнийг хэлэхэд өнөөдөр “Шударга ёс” эвслийн бүлгийн байр суурь, түүнийгээ илэрхийлж байгаа байдал нь үнэхээр ичмээр, нүүр улаймаар юм байгаа” хэмээж байсан билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32444
0 эможи
keyboard_arrow_up