ИЗНН мөрийн хөтөлбөрөө өнөөдөр СЕХ-нд хүргүүлнэ

2016 оны 4 сарын 20

ИЗНН өчигдөр Үндэсний хороогоороо баталсан 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө эцсийн найруулга хийж, аудитын байгууллагад хүргүүлэхэд бэлэн болжээ.

Монгол Улсын Сонгуулийн хууль болон Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулийн дагуу гаргах эдийн засгийн үндэслэл нь бэлэн болсон учир удирдлагууд нь гарын үсэг зураад өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороо болон Аудитын газар хүргэх аж.

Дээрх хоёр байгууллага тус намын мөрийн хөтөлбөрийг хуульд нийцсэн эсэхийг /улсын төсвөөс давсан сонгуулийн амлалт байна уу, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуульд нийцэж байна уу/ хянах юм байна. Энэ ажил дөрөвдүгээр сарын 29 хүртэл үргэлжлэх аж.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31931
0 эможи
keyboard_arrow_up