МАН сонгуульд дангаараа оролцоно

2016 оны 4 сарын 20

2016 оны УИХ-ын сонгуульд МАН дангаараа оролцох болж, сонгуульд дэвшүүлэх мөрийн хөтөлбөрөө Аудитын газарт хүргүүлэх болсноо өнөөдөр /2016.04.20/ сэтгүүлчдэд мэдэгдлээ.

МАН, МАХН-ын гишүүд дэмжигчдийн зүгээс хоёр намыг хүчээ нэгтгэн эвсэж ажиллах ёстой гэсэн хүсэлт гаргаж, энэ хүрээнд хоёр талаас ажлын хэсэг байгуулан ажиллаж, зарчмын зургаан зүйл дээр тохиролцсон ч МАХН-ын дарга Н.Энхбаяр хүлээн авах боломжгүй хэмээн үзэж, гурван зүйл дээр өөрчлөх саналыг ирүүлсэн, тавьж байгаа шаардлага нь эвсэх хүсэлгүйг нь илтгэсэн зэргээс үндэслэж, Удирдах зөвлөл, Бага хурлаар асуудлыг хэлэлцээд МАН сонгуульд дангаараа оролцох шийдвэр гаргасан байна.

Гэхдээ МАН-ын дарга М.Энхболд “Энэ удаагийн сонгуульд эвсэж орж чадаагүй ч гэсэн цаашдаа эвлэж нэгдэх асуудал байсаар байх болно. Улс орны эрх ашгийн төлөө эвсэж ажиллах шаардлага бий” гэдгийг тэмдэглэлээ.  

Мэдээллийг МАН-ын дарга М.Энхболд, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Н.Энхболд нар хийлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31918
0 эможи
keyboard_arrow_up