ИЗНН шийдэлд хүрээгүй байна
2016 оны 4 сарын 20
Иргэний зориг-Ногоон намын /ИЗНН/ Үндэсний хороо өчигдөр хуралдаж, сонгуульд аль нам эвсэлтэй эвсэж оролцох асуудлаа хэлэлцсэн ч шийдэлд хүрээгүй өндөрлөжээ.
Тус намд Ардчилсан нам, МҮАН, Эх орон нам, ХҮН, Тусгаар тогтнол эв нэгдлийн намаас эвсэл байгуулах санал ирүүлсэн тухай мэдэгдэж байсан. Тиймээс аль намтай эвсэх, эсвэл дангаар сонгуульд оролцох эсэхээ шийдвэрлэх зорилгоор Үндэсний хороогоо дахин хуралдуулсан юм. Гэвч эцсийн шийд гаргаагүй бөгөөд Үндэсний хорооны орон нутгийн гишүүд нь нутаг руугаа буцаж эхэлсэн байна.
Өнөөдөр 18.00 цагаас өмнө сонгуульд оролцох хүсэлтээ хүргүүлэх хугацаа тулж байгаа учир үүнээс урьтаж ИЗНН Үндэсний хороогоо дахин хуралдуулах гэж байгаа аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
31916
0 эможи