МАХН тохирооноосоо буцжээ
2016 оны 4 сарын 19
МАХН-тай эвсэх асуудлаар МАН-аас Тусгаар тогтнолын ордонд хэвлэлийн хурал зарласан билээ. Тэгвэл МАХН-тай эвсэх асуудлыг хариуцаж ажилласан Ч.Хүрэлбаатар гишүүн дөнгөж сая МАХН эхний тохирооноос буцсан мэдэгдэл хийснийг онцоллоо.
Тэрбээр, “2016 оны УИХ болон орон нутгийн сонгуульд хамтарч оролцох талаар гарын үсэг зурсан санамж бичгийг хэвлэлийн бага хурал хийсний дараа Та бүгдэд хүргэсэн билээ.
Энэ хэвлэлийн бага хурлын дараа олон үйл явдал болж байна. Намууд Бага хурал болон Бага чуулганаа хийж байна. Бусад намууд ч мөрийн хөтөлбөрөө хэлэлцэж, холбогдох төрийн байгууллагад хүргүүлэх шийдвэрээ гаргаж байна. Яг одоогоор хэлэлцэж тохиролцсон асуудлаасаа МАХН буцсан бичгүүдийг бидэнд ирүүлж эхэллээ.
Тухайлбал орон нутгийн сонгуульд оролцохдоо ИТХ-д авсан суудлын тоо саналын тоо харгалзана гэдгийг 2012 оны УИХ-д авсан саналын тоог харгалзаж үзнэ гэж өөрчлөх гэж байна. Квотыг тогтоохдоо МАН 80, 20 МАХН байна гэдгийг нэмж оруулах, засаг дарга, ИТХ авсан суудлаас үл хамааран сөөлжилж тавина гэдгийг өмнө нь тохирсон мөртлөө буцсан. Санамж бичигт өмнө тавьсан саналаасаа буцахгүй гэсэн заалт бий.
СЕХ-ны албан тоотоор бол намууд сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийг 20-иас өмнө буюу өнөөдөр дуусгавар болгох учиртай. Цаг хугацаа ийм богино байхад тохиролцооноосоо буцаж байгаад харамсч байна. Тиймээс МАХН-ын ажлын хэсэгт санамж бичигт оруулах саналаа буцааж авах, санамж бичигт оруулах саналаа олон салаа утгагүйгээр, цаг хугацаа идэхгүйгээр эцсийн хариугаа өгөхийг шаардаж байгаа. Товлосон хугацаанд хариугаа өгөхгүй бол МАН-аас гарч байгаа ажлын хэсэг хамтарч ажиллах боломжгүй гэдэг ийм саналыг төлөөллийн байгууллагадаа оруулахаар төлөвлөж байна" хэмээн албан бичгийг нийтэлжээ.
Эх сурвалж: www.mminfo.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
31878
0 эможи