ИЗНН-ын Үндэсний хороо хуралдана
2016 оны 4 сарын 19

Иргэний зориг-Ногоон намын /ИЗНН/ Үндэсний хорооны хуралдаан өнөөдөр "Корпорейт" төвд 14.00 цагаас хуралдаж байна.
Тус намын Үндэсний хороо өнгөрөгч долоо хоногийн бямба гарагт хуралдаж, 2016 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлэх мөрийн хөтөлбөрөө хэлэлцэж баталсан. Харин өнөөдөр 2016 оны сонгуульд аль нам эвсэлтэй эвсэж оролцох талаар шийдвэр гаргах юм байна. ИЗНН-д Ардчилсан нам, МҮАН, Эх орон нам, ХҮН-аас эвсэл байгуулах санал ирүүлсэн аж.
Тус намын Үндэсний хороо нийт 170 гишүүнтэй юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









31859
0 эможи