МАН ба МАХН-ын эвсэл 51:25-аар 76 мандатаа хуваажээ

2016 оны 4 сарын 18

2016 оны УИХ-ын сонгуульд МАН, МАХН-тай эвсэж оролцох эсэх асуудлаа өнөөдөр болох МАН-ын Бага хурлаараа хэлэлцэж байгаа билээ. Хэрвээ хоёр нам эвсэх тохиолдолд МАХН тойрогт 15, жагсаалтад 10 нэр дэвшигч буюу нийт 25, МАН тойрогт 33, жагсаалтад 18 хүн буюу нийт 51 хүнийг тус бүр нэр дэвшүүлэхээр болжээ. Хоёр намын зүгээс УИХ-ын гишүүн Ч.Улаан болон Ч.Хүрэлбаатар нараар ахлуулсан ажлын хэсгийн эцсийн дүгнэлт гарсан байна. Уг дүгнэлтийн талаар яг одоо МАН-ын Удирдах зөвлөл хэлэлцэж байна. 

Т.БАТСҮРЭН

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31796
0 эможи
keyboard_arrow_up