МАН-ын Бага хурал хуралдана

2016 оны 4 сарын 18

Өнөөдөр МАН-ын Бага хурал хуралдана. МАН-ынхан “Монголоо аврах цаг болсон” хэмээн тунхаглаж буй. Тиймээс УИХ-ын сонгуулийн Мөрийн хөтөлбөрөө хэлэлцэж батлах юм байна. Мөн МАН-ынхан “21-100”хөтөлбөрийг танилцуулсан. Энэ нь 21 аймагт 100 үйлдвэр барьж, ажлын байрыг нэмэгдүүлж, дотооддоо үйлдвэрлэх замаар ам.долларын ханшийг бууруулж, улсаа өрнөөс гаргах бодлого хэмээн үзэж буй аж. Энэ удаагийн хурлаар МАН-ынхан зарим намуудтай эвсэх асуудлыг хэлэлцэх бөгөөд МАН-ынхан МАХН-тай эвсэж сонгуульд оролцох нь тодорхой болсон гэх мэдээлэл бий. Тиймээс эл мэдээллийг Бага хурлаар баталгаажуулж магадгүй аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31775
0 эможи
keyboard_arrow_up