М.Хүрэлсүх ИЗНН-ын генсек боллоо
2016 оны 4 сарын 18

ИЗНН-ын Үндэсний хороо өнгөрсөн бямба гарагт хуралдаж, УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэлэлцсэн. Энэ үеэр намуудтай эвсэх асуудлыг хэлэлцэх байсан ч хойшлуулжээ.
Мөн хурлын үер тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хүдэр-Ян ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Тэгвэл түүний оронд БОНХАЖ-ын дэд сайдаар ажиллаж байсан М.Хүрэлсүхийг томилжээ.
Б.Хүдэр-Янгийн тухайд Хэнтий аймагт нэр дэвших учраас сонгуулийн бэлтгэл ажлаа базаахаар ажлаасаа ийн чөлөөлөгдсөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









31769
0 эможи