АН-ын бүлэг ээлжит бус хуралдаан зарлалаа

2016 оны 4 сарын 12

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдахаар тов зарлалаа.

Одоогоор тус бүлгийн гишүүд Төрийн ордоны А танхимд цугларч байгаа ба цаг үеийн асуудлаар хуралдана гэснээс өөр мэдээлэл цацаагүй байна.

Тус бүлэг өчигдөр ээлжит хуралдаанаа хийж, хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар сэтгүүлчдэд мэдээлсэн. Гэвч өнөөдөр дахин хуралдаан зарласнаас үзвэл бүлгийн түвшинд хүрсэн хурцадмал асуудлыг хэлэлцэхээр болсон бололтой байна.

Мөн АН-ын бүлэг өнгөрсөн бямба гарагт Их тэнгэрт ээлжит бусаар хуралдаж, намынхаа дотоод асуудлыг хэлэлцсэн. Сонгуулийн мөрийн хөтөлбөр, намын эв нэгдэл, Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой зарим асуудлыг хэлэлцэж, нэгдсэн ойлголтод хүрсэн хэмээн хэвлэлийнхэнд мэдээлж байсан билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31454
0 эможи
keyboard_arrow_up