МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдана

2016 оны 4 сарын 11

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр 18.00 цагаас Тусгаар тогтнолын ордонд хуралдах тов гаргажээ. 

МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар тус нам 2016 оны сонгуульд МАХН-тай эвсэж оролцох эсэх талаар хэлэлцэх төлөвтэй байгаа аж. Хэрэв МАХН-тай эвсэх асуудлыг Удирдах зөвлөлийн гишүүд дэмжвэл тус намын Бага хурлаар хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэх юм. 

Харин МАН-ын Бага хурал энэ сарын 27-нд хуралдах урьдчилсан тов гарчээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31415
0 эможи
keyboard_arrow_up