Б.Гарамгайбаатар: АН мөрийн хөтөлбөрөө энэ сарын 16-нд батална

2016 оны 4 сарын 11

УИХ дахь АН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар тус намын мөрийн хөтөлбөр боловсруулах үүрэг бүхий дэд ажлын хэсгүүдийн мэдээллийг сонсчээ. 

2016 оны сонгуульд дэвшүүлэх АН-ын мөрийн хөтөлбөрийг боловсруулах үүрэг бүхий 15 дэд ажлын хэсэг байгуулагдсан аж. Тус ажлын хэсгүүд анхны мөрийн хөтөлбөрт шинээр нэмэх болон өөрчлөлт оруулах саналууд боловсруулан өнөөдрийн хуралдаанд танилцуулжээ. Энэ талаар тус бүлгийн дарга Б.Гарамгайбаатар мэдээлэл хийхдээ "АН 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрөө "Монгол хүн-2020" хөтөлбөрийн үргэлжлэл болгож гаргахаар шийдсэн. Тиймээс ажлын хэсгүүдийг үргэлжлүүлэн ажиллуулж энэ сарын 16-нд хуралдах намын ҮЗХ-нд мөрийн хөтөлбөрийг эцсийн байдлаар боловсруулан оруулж ирэх чиглэлийг өглөө" гэв. Харин тус бүлгийн хурлаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэх байсан ч тодорхой шалтгаанаар хойшилжээ. 

Мэдээллийн төгсгөлд сэтгүүлчид АН-ын бүлгийн өргөтгөсөн хуралдаанаар өнгөрөгч бямба гарагт ямар асуудал хэлэлцсэн талаар тодруулахад "Энэ хурлаар зөвхөн дотоод асуудал хэлэлцсэн. Өөрөөр хэлбэл сонгуулийн мөрийн хөтөлбөр, намын эв нэгдэл, Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой асуудлыг хэлэлцэж нэг ойлголцолд хүрсэн" гэж бүлгийн дарга нь хариулав. Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Хонконг-д айлчилсан талаараа бүлгийн хуралд мэдээлэл хийсэн эсэхийг тодруулахад "Ерөнхий сайд гадуур ажилтай тул  хуралд оролцоогүй" гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31409
0 эможи
keyboard_arrow_up