АН-ын ҮЗХ хуралдана

2016 оны 4 сарын 11

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо энэ сарын 16-нд хуралдах юм байна. Хурлаар 2016 оны сонгуулийн Мөрийн хөтөлбөрөө хэлэлцэн батлах, УИХ-ын сонгуульд хэрхэн оролцох зэрэг цаг үеийн асуудлыг хэлэлцэх аж. Мөн энэ амралтын өдрүүдэд УИХ дахь АН-ын гишүүд Их тэнгэр цогцолборт өргөтгөсөн хурал хийсэн юм.

Тэд бүлэг дотор үүсээд байгаа асуудлаа ярилцаж бүрэн ойлголцолд хүрсэн аж. Мөн хурлаар сонгуулийн мөрийн хөтөлбөрийн томоохон асуудлуудаа хэлэлцэж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар Ард нийтийн санал асуулгыг хэрхэн явуулах тухай хэлэлцсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31397
0 эможи
keyboard_arrow_up