Урмын үг: Улс төрд мөнхийн ялагч гэж хэзээ ч байдаггүй

2014 оны 5 сарын 16

Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурал дахь цөөнхийг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаяр хэлсэн урмын үгийг танд хүргэж байна.

Эрхэм хүндэт УИХ дарга, Ерөнхий сайд аа, эдийн  засгийг 100  хоногт  эрчимжүүлэх   төслийг   сонсож   урмыг   хэдэн  үг  хэлье. Тэрээр 2  жилийн  өмнө  улсын  их   хурал   нүүр бууруулж   зугтааж  мөд  удалгүй    шоугаа  эхлүүлсэн.  Шинэчлэлийг  засгийн  газар   давхар   дээлийг   унагасан.  Монголын  эдийн  засгийг  эрэмдэг  болгосон. Хууль зүйн   сайд   огцрохоо  шахсан бөгөөд Х.Тэмүүжин  сайдыг   хариуцлагатай  гэж  илтгэл   тавьж  байсан. Хууль  сахиулах  байгууллагад  болон  эгэл ардуудын  амьдрал  дээр  байна гэж хэлж байсан. Давхар  дээлтэй, данхар нээлттэй   биш   хаалттай  шударга  бус  байгаа  ч  гэсэн   та  бүхэн  ард  иргэдийн амьдралд   дарамт   олон   давхар   асуудлуудыг  гарч  шийдэх  үүрэгтэй. Өнгөрснийг  үгүйсгэж  өчигдөртэйгөө  зууралдаж  өшөө  хорслыг  өвөртөлж улс  төр хийдгээ   одоо  зогсооцгооё.  Улс төрд мөнхийн  ялагч  гэж   хэзээ ч  байдаггүй.  Өнөөдрийн эрх  баригчид  хийрхлээ  тат.  Залуу  биднийг   бодвол   улс  төр туршлагатай  байх ёстой боловч  та  нар  өнөөдөр алдаад  байна. Энэ асуудалд эргэж нэг харах цаг нь болжээ. Улс төрийн  соёл   боловсролыг  хамтдаа  төлөвшүүлье. Хил хэмжээ  хязгаар  тогтоож, эх  орны  эрх  ашгаа  нэн   түрүүнд  тавих цаг болсон билээ. Үүнийг Монголын   ард  иргэд   шаардаж  байна.   МАН-ын   бүлэг   эрх  баригчдад   монголын  эдийн засаг   хүндэрч байгаа талаар удаа   дараа   мэдэгдэж  байсан.  МАН он гарсаар  2 удаа  21  аймаг, 9  дүүргийн  ард   иргэдтэй   уулзаж  амьдралыг   сонссон. Эдийн засгийг  эрчимжүүлэх  төсөлд  МАН  ажил хэрэгч  зарчим  баримталж дэмжиж  ажилласан.   Иргэдийн  авч  байгаа  цалин өсөн нэмэгдэх  инфляцтай  уялдахгүй  байгаагаас  худалдан  авах  чадвар  суларч үүнээс  үүдэлтэй  хөдөлмөрийн  бүтээмж  муудаж  байна . Тиймээс эдийн  засгаа   сэргээх үйл хэрэгт  амлалтдаа  хүрч  100  хоногт   сэргээх   ажил  үлдлээ. Шинэчлэлийн засгийн газар 1990  оноос  хойших үе  үеийн засгийн газруудаас   хамгийн их  мөнгө бололцоотой  ажлаа эхэлсэн. Шинэчлэлийн засгийн газар  нүүрсний   экспортын   орлогоос  зарцуулах  мөнгөний  хэмжээ  хол  давуу байна. МАН ард  иргэдийнхээ  ойр  байж   дуу  хоолойг   сонсдог юм. Эдийн  засгийг  эрчимжүүлэх 100  хоног   эхлээд  долоо  хонож  байна.  Одоо 93  хоног  үлдсэн. Бид энэ 100  хоног  хөтөлбөрийг  10  хоног  тутамд   хянан   ажиллах  болно.  Хэрэв эрх баригчдын  хийж  байгаа  ажлын   үр дүн харагдахгүй   бол үе  шат  тутамд   хариуцлага  тооцох  болно гэдгээ мэдэгдлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3113
0 эможи
keyboard_arrow_up