Намын бүлгүүд хуралдаж байна
2016 оны 4 сарын 05
Яг одоо УИХ дахь намын бүлгүүд хуралдаж байна. УИХ дахь Ардчилсан намын бүлэг “А” танхимд, УИХ дахь МАН-ын бүлэг Б танхимд тус, тус хуралдаж байна.
Бүлгүүдээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж буй аж. Уг хуулийн төсөлд Ерөнхий сайд болон Хууль зүйн сайд, Гадаад хэргийн сайд, Сангийн сайд нарыг УИХ-аас томилж болохоор бусад сайд нарыг гаднаас томилохоор заасан юм. Хэрэгжих хугацааг нь 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдах Засгийн газраас эхэлж мөрдөхөөр заасан юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
31113
0 эможи