Л.Цог, Г.Уянга нарын бүлгээсээ гарах хүсэлтийг өнөөдөр УИХ-ын даргад хүргүүлнэ

2016 оны 4 сарын 05

Өнөөдөр УИХ дахь хаврын чуулган нээлтээ хийлээ. Дараа нь УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдлаа. Одоо МАН-ын бүлэг хуралдаж байгаа бөгөөд АН-ын бүлэг хуралдаж дууссан ч мэдээлэл хийхгүй юм байна. Харин УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг хуралдаж, хурлаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Н.Батцэрэг, бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ нар мэдээлэл хийлээ.

“Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүн, УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн Г.Уянга нар бүлгээсээ гарах хүсэлтээ өгсөн. Тус хүсэлтийг бүлгийн дарга Н.Батцэрэг УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр хүргүүлэх юм байна. Хоёр гишүүний бүлгээсээ гарах хүсэлтийг УИХ-ын дарга З.Энхболд чуулганы нэгдсэн хуралдаанд уншиж танилцуулснаар хоёр гишүүн бүлгээсээ гарсанд тооцох юм байна. Ингэснээр дараагийн дэд даргад хэнийг дэвшүүлэх талаар өнөөдрийн бүлгийн хуралдаанаар хэлэлцжээ. Мөн бүлгийн дарга нь сайдаар томилогдсон учраас бүлгийн даргыг солих асуудлыг ч мөн хэлэлцсэн байна. Ирэх пүрэв гаригт “Шударга эс” эвслийн бүлэг УИХ-ын дэд арга болон, бүлгийн шинэ даргынхаа нэрийг тодруулах юм байна. 

Дараа нь сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-МАХН-аас Эрүүл мэндийн сайдад нэр дэвшүүлсэн Ц.Лхагвасүрэн танай намын гишүүн үү?

-УИХ-ын гишүүнЗ.Баянсэлэнгэ: Манай намын гишүүн биш. Эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан, салбараа мэддэг, энэ салбарыг өөд нь татаад аваад явчих чадамжтай, салбарын тулгамдсан асуудлыг шийдээд явах чадвартай гэж үзэж намын харьяаллыг чухалчлаагүй. Мэдлэг боловсрол, салбартаа хийж бүтээснийг нь үнэлж нэр дэвшүүлсэн. Энэ хүн бол өмнө нь энэ салбарт удирдах албан тушаал хашиж байсан, аль ч Засгийн газрын үед ажиллаж байсан эсэхийг үл харгалзан нэр дэвшүүлсэн.

-Эвслийн бүлгээс нэг гишүүн гарвал бүлэг задрах, цаашлаад Засгийн газар чадамжгүй болж болзошгүй гэдэг үүднээс та бүхэн бүлэг дотроо энэ талаар ярьж байгаа юу?

-УИХ-ын гишүүн Н.Батцэрэг: Одоогоор хэн нэгэн гишүүн бүлгээс гарна гэсэн санал гаргаагүй. Миний хувьд дахиж хэн нэг гишүүн бүлгээсээ гарахгүй гэсэн итгэлтэй байна.

-О.Баасанхүү гишүүн бүлгээсээ гарна гэсэн яриа байсан?

-З.Баянсэлэнгэ: О.Баасанхүү гишүүнтэй өнөөдөр уулзаагүй байна. Гишүүний хамгийн сүүлд өгсөн ярилцлагаас харахад бүлгээс гарах тухай, намаас татгалзах тухай асуудал дээр “Үгүй” гэсэн байр сууриа илэрхийлсэн байсан. Үүнээс харахад О.Баасанхүү гишүүн бүлгээсээ гарахгүй үзэж байгаа. Ер нь аливаа гишүүн бүлэг доторх байр сууриас өөр санал гаргах байдал бидэнд бишгүй тохиолдсон. Ганцхан манай бүлэгт энэ асуудал тохиолдоод байгаа юм биш. Бусдын адил л ажиллаж байна. Бүлэг дотор санал зөрөлдсөн болгоноор нь тухайн гишүүнийг бүлгээс гарах нь гэсэн таамаг дэвшүүлэх нь бүдүүлэг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31106
0 эможи
keyboard_arrow_up