ИЗНН бусад намтай эвсэл байгуулах асуудлаар Ажлын хэсэг гаргажээ
2016 оны 3 сарын 29
Иргэний зориг-Ногоон намын /ИЗНН/ Улс төрийн зөвлөл өчигдөр хуралдаж, 2016 оны сонгуульд намуудтай эвсэл байгуулах асуудлыг судлах, хэлэлцээр хийх Ажлын хэсгийг байгуулжээ.
УИХ-ын сонгуульд эвсэл байгуулж оролцох саналыг тус намд ХҮН, МҮАН, Эх Орон намуудаас тавьсны дагуу уг Ажлын хэсгийг байгуулж, ахлагчаар нь намын дарга Ц.Ганхуяг ажиллаар болжээ.
Аль намтай эвсэл байгуулах эцсийн шийдийг тус намын Улс төрийн зөвлөлийн хуралдаанаар гаргах юм. Тиймээс Үндэсний Хорооны хурлыг ирэх дөрөвдүгээр сарын 16-нд хуралдуулах шийдвэрийг Улс төрийн зөвлөлийн хуралдаанаар гаргажээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
30802
0 эможи