ХҮНам шинэ даргатай боллоо
2016 оны 3 сарын 29
ХҮНамын шинэ даргаар Т.Ганболд сонгогдлоо. Ийнхүү сүүлийн хоёр сарын турш маргаантай байсан ХҮНамын асуудал нэг талдаа шийдэгдэж, цэгцрэх шатандаа орлоо.
Намын төв хорооны гишүүдийн олонхийн саналаар намын дарга болсон С.Ганбаатар өмнө нь Улсын дээд шүүхэд намын даргаар бүртгүүлэх хүсэлтээ өгөөд байсан ч түүнийг намын даргад бүртгэхээс татгалзсан шийдвэр хоёр ч удаа гараад байсан юм. Харин өчигдөр ХҮНын төв хорооны гишүүд албан ёсны хурлаа хийж, уг хурлын үеэр намын дарга С.Ганбаатар өөрийн хүсэлтээр намын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөн түүний оронд намын шинэ даргаар Т.Ганболдыг 98 хувийн саналаар томиллоо.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
30764
0 эможи