Говьсүмбэр аймгийн АН-ын удирдах ажилтны зөвлөгөөн болж байна

2016 оны 3 сарын 25

Говьсүмбэр аймгийн АН-ын удирдах ажилтны зөвлөгөөн болж байна. Зөвлөгөөнд  АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, Говьсүмбэр аймгийн АН-ын дарга, Засаг дарга Л.Одсэр, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, АН-ын Улс төрийн бодлогын газрын дарга Д.Анхбаяр нар болон тус аймгийн намын анхан шатны байгууллагын удирдлагууд оролцож байна. Удирдах ажилтны зөвлөгөөний үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин хуулийн салбарын шинэтгэлийн талаар илтгэл танилцуулж иргэдийн сонирхсон асуултад хариулт өглөө. Мөн УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан өөрийн салбарт хийгдсэн ажлуудын талаар мэдээлэл өгч гишүүдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм. Харин "Ардчилсан засаглалын бүтээн байгуулалт" сэдэвт илтгэлийг  ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр танилцуулж, хуулийн мэргэжилтнүүд Сонгуулийн хуулийн талаарх мэдээлийг намын анхан шатны удирдах ажилтнуудад өглөө.   

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30637
0 эможи
keyboard_arrow_up