Ардчилсан намын ҮЗХ хуралдах тов гараагүй

2016 оны 3 сарын 25

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал энэ 3-р сард болно гэсэн яриа байгаа. Гэвч тус намын гишүүдийн дундах яриагаар 4 сарын сүүлээр хуралдах бололтой. Учир нь тус намын ҮЗХ-ны гишүүдийг нэг дор цуглуулах тун бэрх байгаа гэнэ. Нэгд сонгууль ойртсон учир ҮЗХ-ны гишүүн бүр амбиц гаргах болжээ. Зарим нь намын удирдлагатайгаа тохиролцоо хийх тухай ч үг цухуйлгах болсон байна. Үүний цаад шалтгаан нь ҮЗХ-ны гишүүн гэдгээрээ түрий барьж нэр дэвших эрхийг өвөртлөх гэсэн алхам гэх тайлбар тус намынханд явж байна. Харин нөгөө талдаа АН-ын фракц хоорондын үл ойлголцол өндөр байгаа учраас ҮЗХ-ны хурлын хуралдуулж дөнгөхгүй гэсэн таамаг. Хоёр дахь таамаг нь үнэнд илүү ойрхон очно. ҮЗХ-ны гишүүд тус тусдаа тоглож гүйхгүй. Харин фракцын зангилаан дээрээ тулгуурлан асуудлыг шийдэх нь гарцаагүй юм.

АН-ын эрх мэдлийг Шонхор фракцынхан атгаж байгаа. Гэвч тэд ҮЗХ дотроо төдийлөн жин дарахгүй. МоАХ фракцаас дэмжлэг аваад ч Шонхорынхон ҮЗХ-ны хурлыг хөдөлгөх хэмжээнийх биш гэсэн яриа гарчээ. Тэгэхээр Алтангадас, МҮДН, МоАН фракцын төлөөлөл л ҮЗХ-ны хурлын ирцэнд жин дарна. Мөн хуралдах эсэхийг шийднэ гэсэн яриа гараад байна. Бусад жижиг фракцын хувьд томчуудаа дагаж гүйхээс өөр гарц үгүй ээ. ҮЗХ-ны хувьд 228 гишүүнтэй. Үүнээс орж гарсан гишүүдийг томилох. Мөн сонгуульд хэрхэн оролцох мөрийн хөтөлбөрөө эцэслэн батлах ёстой. Үүнээс гадна хамгийн том шалгуур бол УИХ-ын гишүүнд өрсөлдөх 76 нэр дэвшигч, Мөн аймаг нийслэлийн иргэдийн хуралд өрсөлдөх гишүүдийг сонгох юм. Үүнд л хурлыг гол зорилго чиглэнэ. Гэвч АН-ын ҮЗХ-ны хурал 4 сарын дундаас хойш 5 сарлуу нэлээд ойртож хуралдаж болзошгүй байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30615
0 эможи
keyboard_arrow_up