МАН-ын гишүүд НӨАТ-ын хуулийг өөрчилнө
УИХ дахь МАН-ын бүлгээс зохион байгуулдаг “Морин цаг” уулзалтад өчигдөр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ оролцож, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар мэдээллээ.
Уг хуулийн төслийг МАН-ын бүлгийн 10 гаруй гишүүн санаачлан боловсруулсан бөгөөд Засгийн газраас санал авахаар хүргүүлж байгаа юм.
Өнгөрөгч долоо хоногг НӨАТ-ын хуулийн хэрэгжилтийн талаар УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцүүлэг өрнүүлж, бизнес эрхлэгчдийн саналыг сонссон.
НӨАТ-ын хуулийн хэрэгжилтийн талаар 1500 орчим бизнес эрхлэгчийн гарын үсэг бүхий санал гомдол тус бүлэгт ирсэн байдаг. Тиймээс нэр бүхий гишүүд хуулийн төслийг санаачилсан гэнэ. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдээс НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн барьж байна.
Хуулийн төсөл дөрвөн зүйлтэй. Нэгдүгээрт нь самнасан ноолуурын экспортын хэмжээг нэмэгдүүлэх, ноос, ноолуурыг дэмжих зорилготой.
Хуулийн төслийн албан татвараас чөлөөлөх хэсгийн “экспортод гаргах самнасан ноолуур” гэдгийг хасах өөрчлөлтийг 13.1.21-торуулахаар зохицууллаа.
Хоёрдугаар зүйлд мал аж ахуй эрхлэгчдийг дэмжих зорилготой. Мал аж ахуй эрхэлж буй хувь хүн, хуулийн этгээд өөрөө бэлтгэсэн ноос, ноолуурыг дотоодын үйлдвэрт борлуулвал үнийн дүнд нь 10 хувийн албан татвар шингэсэн гэж үзэх нэмэлтийг мөн хуулийн төсөлд тусгалаа.
Гуравдугаарт жижиг дунд үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ явуулж буй иргэдийг дэмжих, тэдэнд учирч буй хүндрэл дарамтыг багасгахыг зорьсон. Борлуулалтын орлого нь 100 сая төгрөгөөс бага хувь хүн, хуулийн этгээдийг 2019 он хүртэл тусгай зориулалтын картын машин, программ хангамж авахгүйгээр үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлэх зохицуулалт хийлээ" хэмээн тайлбарласан.
Мөн НӨАТ-ын хууль бол 2015 оны долоодугаар сарын 9-нд буюу баяр, наадмын үеийг далимдуулан баталсан алдаа завхаралтай хуулийн нэг. Хуулийг баталснаар жижиг дунд бизнес эрхлэгчдэд маш хүнд нөхцөл байдлыг үүсгэсэн.
Хөдөө орон нутагг явж иргэд сонгогчидтой уулзахад энэ хуулийн хэрэгжилтэд иргэд маш бухимдалтай байна. Төрийн ордонд худалдаа эрхлэгчидтэй уулзаж, нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан.
Энэ үеэр 100 гаруй санал гаргасан. Энэхүү саналуудад үндэслэл ийнхүү хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж байгаа юм.
Татварын ерөнхий газраас энэ онд хийсэн судалгаагаар 75 мянга гаруй аж ахуй нэгжийн 84.7 хувь нь буюу 64.2 мянга нь жилийн нийт борлуулалтын дүн гэж 1.8 хувийг хийж үлдсэн 15.3 хувь нь нийт борлуулалтын 98.2 хувийг хийдэг гэсэн тайлан байна.
Тиймээс жижиг бизнес эрхлэгчид буюу 100 хүрэхгүй сая төгрөгг бизнес нь эргэлддэг иргэд бизнес эрхлэгчдийн дийлэнх хувийг эзэлдэг. Эдгээр иргэд нь хэдий бага орлоготой ч олон хүнийг ажлын байраар хангадаг, төр засгаас юу ч гуйлгүй, харалгүйгээр үйл ажиллагаагаа явуулдаг иргэд байдаг.
Эдгээр 250 мянган иргэний цаана дөрвөн хүн байгаа гэж тооцоход нэг сая шахам хүний талаар бид ярьж байна. НӨАТ-ын хууль батлагдсанаар иргэдэд кассын машин, баримт хэвлэдэг машин ав гэдэг шахалт шаардлага тавьж, иргэдийг 500-760 мянган төгрөгөөр торгож байгаа нь бодит амьдралтай нийцэхгүй байна.
Тиймээс энэхүү хуулийн төслөөр дамжуулан 100 сая хүрэхгүй төгрөгт бизнес нь эргэлддэг жижиг дэлгүүрийг татвараас чөлөөлөх тухай тусгасан. Өнөөдөр бараа бүтээгдэхүүний үнэ 20-2000 төгрөгөөр нэмэгдсэн. Энэ мөнгө иргэдийн халааснаас гарч байгаа юм.
Тиймээс НӨАТ-ын хуулийг засаж, залруулахаас гадна 2012 оноос хойш хийгдсэн ажлуудыг засах шаардлага байна. Тухайлбал шүүхийн шинэчлэл, боомтын тухай хууль зэрэг олон хууль тооцоо судалгаа байхгүй, хэрэгжих үндэслэл байхгүй учраас үйлдвэрлэсэн хуулиуд нь хад мөргөж, хүчингүй болж байгаа юм. Иймд УИХ, Засгийн газар бидний санаачилсан хуульд маш яаралтай санал өгч, өмнөх хуулийн алдааг засах байх гэдэгт итгэлтэй байна гэв