МАН, МАХН хамтарсан ажлын хэсэг байгуулжээ
2016 оны 3 сарын 21

МАН, МАХН ирэх сонгуульд эвсч орох асуудлаар ажлын хэсэг гарган ажиллаж эхэлжээ. Энэ талаар МАХН-ын нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян өөрийн цахим хуудастаа “МАН, МАХН хоёр хамтарч ажиллах, яриа хэлэлцээ хийгдэж байна" гэсэн байна.
Хоёр намаас гарсан ажлын хэсэгт МАХН-ын талаас УИХ-ын гишүүн Ч.Улаан, О.Баасанхүү, МАХН-ын нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян, Б.Тулга нар багтан ажиллаж байгаа юм байна.
Харин МАН-аас хэн, хэн ажлын хэсэгт багтсан талаарх мэдээлэл одоогоор тодорхой бус байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









30386
0 эможи