Ашигт малтмал ард түмний хяналтад байх ёстой

2014 оны 5 сарын 14

Сүүлийн дөрвөн жилийн турш хориг тавьж байсан хайгуулын тусгай зөвшөөрлийг эдийн засгийн хямралыг даван туулахын тулд үргэлжлүүлэн олгох санаачилгыг Засгийн газар дэвшүүлсэн бөгөөд уг асуудлыг МАН-ын бүлэг ил тод, олон нийтэд нээлттэйгээр хэлэлцэх ёстой гэж үзэж байна. Учир нь хямралыг давах халхавчин дор хилийн зурвас, дархан цаазат болон тусгай  хамгаалалттай газар нутаг “Монголын үүц” болсон орд бүхий  ашигт малтмалыг олборлох үйл ажиллагаа явуулахыг дэмжихгүй байгаа гэдгээ ч дээрх гишүүд илэрхийлэв. УИХ-аас  шийдвэрлэдэг улсын хилийн зурвас газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах асуудлыг өөрчилж, Засгийн газар хараа хяналтгүй дангаараа хэрэгжүүлэхээр санаархлаа хуулийн төсөлд тусгасан гэж тэд үзэж байгаа аж.  УИХ-ын гишүүн Б.Бат-эрдэнэ эх орныхоо газар шороо, онгон байгалийг хойч үедээ хэвээр байлгах талд олон жилийн турш байр суурин дээрээ хатуу чанд зогсож байгаагийн хувьд энэ талаар хамт дуу хоолойгоо өргөж явсан эрх баригч намын гишүүдийнх нь байр суурь тэнгэр, газар мэт өөрчлөгдсөнд ихээхэн сэтгэл ханамжгүй байгаагаа илэрхийллээ

УИХ-ын гишүүн Я.Содбаатар хэлэхдээ “Уг хуулийн төслийн хүрээнд төрийн байгууллагын шат дамжлага, хүнд суртлыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчидад хандсан таатай нөхцөл байдлыг дордуулсныг шүүмжлэв. Тухайлбал  ашигт малталын салбарт шинэ бүтэц бий болгож төрийн данхар нүсэр бүтцийг нэмэх, хайгуулын лиценз олгох асуудлыг АМГ, Уул уурхайн яам, Засгийн газар гэх мэт олон шатаар дамжуулахаар хуульчилсан нь хүнд суртал, авлигал хээл хахуулыг бий болгох нөхцөл юм” гэв. Тиймээс ухаалаг төрийн зарчимаас ухарч төрийн захиргааны оролцоо, бүтцийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг үргээсэн, албан тушаалтнуудын оролцоог өсгөсөн заалтуудыг үгүй болгох шаардлага МАН-ын бүлэг тавихаар болсон байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2973
0 эможи
keyboard_arrow_up