МАН-ын бүлэг Эрх баригчдад шаардлага хүргүүлэхээр болжээ

2014 оны 5 сарын 14

Эдийн засгийг идэхжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийн хүрээнд УИХ-д засгийн газраас өргөн баригдсан Ашигт малтмалын тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж байгаатай холбогдууан УИХ даь МАН-ын бүлэг эрх баригчдад амлалтыг нь сануулахаар шаардлага хүргүүлж байгаагаа өнөөдөр мэдэгдлээ.

Өнгөрсөн 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө Ардчилсан нам “Уул уурхайн ордуудыг түшиглэн байгуулагдах компаниудад Монголын талын оролцоог 51 хувиас багагүй байлгах эрх зүйн орчныг бий болгож, хэрэгжүүлнэ.” Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордууд дээр байгуулагдах компанийн 51-ээс доошгүй хувийг төр эзэмшдэг байна” гэж, МАХН-МҮАН-ын шударга ёс эвсэл “Стратегийн ач холбогдолтой бусад ордуудын гэрээг дахин авч үзнэ. Төсвийн хөрөнгөөр нөөцийг нь тогтоосон ордуудыг ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад авна. Оюу Толгойн Монголын талын эзэмших хувь хэмжээг 51-ээс доошгүй хувийг эзэмшихээр гэрээг өөрчилнө” гэж амласан билээ. Гэтэл одоо өргөн барьсан Ашигт малтмалын тухай хуулийн төсөл нь үүнээсээ эсрэгээр орж ирсэн тул эрх баригчдад амлалтыг нь сануулахаар МАН-ын бүлэг Ерөнхий сайд Н.Алтанхуягт шаардлага хүргүүлж байгаагаа тус бүлгийн гишүүн Я.Содбаатар, Б.Бат-Эрдэнэ нар хэвлэлийн хурлын үеэр мэдэгдлээ.

Энэхүү шаардлагад “Засгийн газраас 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн барьсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь Таны толгойлсон Ардчилсан нам болон хамтарсан Засгийн газар байгуулсан “Шударга ёс” эвсэлийн 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөр, ард түмэнд өгсөн амлалтаас хол зөрүүтэй байгаа бөгөөд Монголын ард түмний баялаг болох стратегийн ач холбогдолтой орд газрууд дахь төрийн оролцоог үгүйсгэж ард түмний мэдэл, хяналтаас гаргаж байгааг эрс буруушааж байна.

Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, 5.5-ыг өөрчлөн найруулж улсын төсвийн хөрөнгөөр хайж нөөцийг нь тогтоосон ордын төрийн хувь хэмжээг 50 хүртэл хувиар, төсвийн хөрөнгөөр хайгуул хийгээгүй ч стратегийн ач холбогдол бүхий ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг 34 хүртэл хувиар тогтоох болсон нь ард түмэн газрын баялагаасаа 1 хувийн ашиг хүртэж болох нөхцлийг бүрдүүлж байна.

Энэ нь одоогийн Засгийн газрын бүрэлдэхүүнд багтаж буй намууд сонгуулийн мөрийн хөтөлбөрөөсөө бүрэн татгалзаж байна гэсэн ойлголтыг бидэнд төрүүлж байна.

Хэрэв бидний ойлголт зөв бол Та бүгд ашигт малтмалын салбарт дэвшүүлсэн зорилтоосоо татгалзаж байгаагаа олон нийтэд ил тод мэдэгдэж уучлалт гуйх нь хууль ёсонд нийцнэ” гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2972
0 эможи
keyboard_arrow_up