Монгол улс хөгжлийн цогц бодлого байдаггүй улмаас хөгжил удааширч байна
Монгол улсын их хурал одоогоос 6 жилийн өмнө Монгол улсад Мянганы хөгжлийн зорилтуудад суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлоыг баталж байснаас өөр хөгжлийн бодлогыг баталж байгаагүй юм байна. Тиймээс Монгол ардын нам, УИХ дахь МАН-ын бүлэг, Стратеги академиас 5-р сарны 14-16-ны хооронд Монгол улсын хөгжлийн бодлого сэдэвт хаврын академийг ХБНГУ-ын Фридих Эбертийн сантай хамтран зохион байгуулж байна. Тус арга хэмжээнд Монгол улсын нийгмийн хөгжлийн бодлого, эдийн засгийн хөгжлийн бодлого, засаглалын бодлого, ногоон хөгжлийн бодлогын талаар дотоод, гадаадын эрдэмтэн судлаачид илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүллээ.
Хаврын академийн сүүлийн өдөр буюу 2014 оны 5-р сарын 16-ны өдөр Монгол улсын хөгжлийн бодлогыг тодорхойлох форум болох бөгөөд энэ форумд Монгол дахь зүүний болон зүүн төвийн үзэл баримтлалтай улс төрийн намууд хамтран оролцож, үзэл бодол байр сууриа илэрхийлэх юм байна. Мөн энэ форумаас гарсан зөвлөмжүүдийг төрийн байгууллагууд, улс төрийн намуудад хүргүүлэхээр болжээ.