Б.Гарамгайбаатар: Цэцийн даргыг огцруулах асуудлаар хууль зөрчөөгүй

2016 оны 2 сарын 22

УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийлээ. Тус бүлгийн дарга Б.Гарамгайбаатар мэдээлэлдээ "Намрын чуулган ажлын 90 хоног үргэлжилж, нэгдсэн хуралдаан 38 удаа, байнгын болон дэд хороо давхардсан тоогоор 130 гаруй удаа хуралдсан байна.  Нийтдээ 212 хууль, 65 тогтоол хэлэлцсэн. АН-ын бүлэг өнгөрсөн намрын чуулганы хугацаанд хуулийн төслүүдийг хэлэлцэн батлахад чухал үүрэг гүйцэтгэн ажиллалаа. Хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийг баталж гаргасан. Өнгөрсөн хугацаанд АН бусад голлох хуулиудад идэвхийлэн ажиллаж, хууль зүй, нийгмийн салбарын томоохон хуулиудыг батлан гаргаж, малчдыг үйлдвэрлэгчдийн хэмжээнд тавьсан" гэлээ. 

МАН-ын бүлгээс УИХ-ын ээлжит бус чуулганыг ганцхан асуудал хэлэлцээд завсарласан гэж дүгнэсэн. АН-ын бүлэг  үүнд ямар байр суурьтай байгааг тодруулахад “Ээлжит бус чуулганаар ганцхан ҮХЦ-ийн даргыг огцруулах асуудлыг хэлэлцээгүй. Намрын чуулганаар баталсан хуулиудын эцсийн найруулагыг сонсож, зээлийн хэлэлцээрүүдийг баталсан. Мөн зарим хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг дэмжсэн гэсэн юм.

Түүнчлэн ҮХЦ-ийн даргыг огцруулсан асуудлыг хууль бус гэж МАН-ын бүлэг үзэж байгаа. Харин АН-ын бүлэг “ҮХЦ-ийн гишүүнийг эгүүлэн татсан асуудал хууль бус үйлдэл биш. Хуулийн дагуу явагдсан. ҮХЦ-ийн гишүүнийг эгүүлэн татах эрх анх нэрийг  нь дэвшүүлэн оруулж ирсэн байгууллага болон УИХ-д хадгалагддаг. Үүнтэй холбоотой УИХ-ын дарга З.Энхболд УДШ-ээс саналыг нь авсан. Хууль зөрчөөгүй" гэсэн юм.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29153
0 эможи
keyboard_arrow_up