С.Бямбадорж: УИХ-ын даргын асуудлыг эхлээд ажиглана

2016 оны 2 сарын 22

 УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн Д.Лүндээцанцан нар мэдээлэл хийлээ. Тус бүлэг өнгөрсөн намрын чуулганы хугацаанд санаачилж, батлуулсан хууль болон ирэх хаврын чуулганаар хийж, хэрэгжүүлэх гэж буй ажлуудынхаа талаар танилцуулав. 

 

Дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Ээлжит бус чуулганыг Үндсэн хууль зөрчлөө гээд байна. УИХ-ын даргын зөвлөлийн хуралд бүлгийн дарга, намын дарга нар оролцдог. Таныг бүлгийн хуралд суугаагүй гэж байсан. Хуралдаа суугаагүй нь таны буруу юу эсвэл таныг хуралдаа суу гэж хэлээгүй юм уу?

Даргын зөвлөлийн хуралд хоёр удаа оролцсон. 28 асуудлыг ээлжит бус чуулганаар хэлэлцэнэ гэж УИХ-ын дарга хэлж байсан. Ийм олон асуудлыг ээлжит бус чуулганаар хэлэлцэж амжихгүй гэдгээ хэлээд эсэргүүцсэн. Харамсалтай нь даргын зөвлөлийн хурал шийдвэрээ гаргасан. Зөвшилцөнө гэдэг чинь харилцлан тохиролцоод, асуудлаа шийдэхийг хэлдэг. Үндсэн хуулийн 65-ын 4-т Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарч анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн Цэцийн гишүүнийг эгүүлэн татаж болно гээд заачихсан байгаа. Харамсалтай нь Цэцийн 9 гишүүн хуралдаж эгүүлэн татна гэсэн шийдвэр гаргаагүй. Үндсэн хуулийн цэцийн найман гишүүн гарын үсэг зураад Их хурлын гаргаж байгаа шийдвэр хууль зөрчиж байна шүү гэдгийг сануулсан бичиг бидэнд ирсэн. Хоёрт нь Улсын дээд шүүх анх илгээсэн байгууллага нь мөн. Анх илгээхдээ дээд шүүх нь бүрэлдэхүүнтэй хуралдаад явуулсан бол дараа нь бүрэлдэхүүнтэй хуралдаагүй. Зориг гэж шүүгч бичиг явуулсан. Явуулсан бичгэн дээр нь юу гэж заасан гэхээр тусгайлан өгөх саналгүй гэсэн байгаа. Өөрөөр хэлбэл анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн гэдэг нь дахиад хууль зөрчсөн. Ийм хоёр үндэслэлээр Үндсэн хууль зөрчлөө гэж үзэж байгаа. Тийм учраас МАН-ын бүлэг хуралдаа ороогүй.

-МАН, МАХН хамтарч баяраа тэмдэглэнэ гэсэн. Цаашид нэгдэхийн эхлэл биш үү?

-МАН-ын 95 жилийн ой болно. Хамтарч тэмдэглэх саналыг МАХН-аас тавьсан. Бид яагаад нэгдэж, нийлээд хамтарч ажиллаж болохгүй гэж. Цаашдаа нэгдэж нийлээд ажиллахыг үгүйсгэхгүй.

-МАН-ынхан Цэцийн даргыг огцруулахад оролцоогүй. Хэрвээ чуулгандаа оролцоод саналаа өгөөд явсан бол Ж.Амарсанаа дарга огцрохгүй байх боломж байсан болов уу?

-Олонхи гэдэг нь АН-ын гишүүдийг хэлээгүй, Шударга ёс эвсэл, ИЗНН гээд 47 гишүүний ирцээ бүрдүүлэх ёстой гэсэн. Хэрвээ энэ ирцээ бүрдүүлбэл МАН-ын бүлгийн 26 гишүүн орно гэсэн. Гэхдээ Үндсэн хууль зөрчсөн асуудал дээр орохгүй бусад асуудал дээр оролцоод төрийн ажлыг гацаахгүй явна гэсэн боловч чуулган ганцхан өдөр хуралдсан болоод хаасан.

-Танай бүлгээс УИХ-ын дарга З.Энхболд огцруулах асуудлыг хөндөнө гэж байсан. Энэ үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх үү? 

- УИХ-ын даргыг хууль зөрчсөн гэж үзээд ганц, хоёр хүн хуулийн байгууллагад хандсан юм байна лээ. Эдгээр процесууд хэрхэн явагдахыг эхлээд ажиглана. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29147
0 эможи
keyboard_arrow_up