АН-ын удирдлагууд мэдээлэл хийлээ

2016 оны 2 сарын 18

Дөнгөж сая Төрийн ордонд АН-ын удирдлагууд мэдээлэл хийлээ. Мэдээллийг УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд, АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Х.Баттулга нар хийж, энэ үеэр МАН болон бусад бүлгийн гишүүдийг УИХ-ын чуулганы хуралдаа суухыг шаардав.

Ээлжит бус чуулганыг өнгөрсөн даваа гаригт нээх байсан ч МАН болон “Шударга ёс” эвслийн бүлгийнхэн хуралдаа суухгүй эсэргүүцэл зарласнаас болж өнөөдрийг хүртэл хойшилсон. Харин өнөөдрийн хуралдаан 09.00 цагт эхлэхээр товлогдсон ч мөн ирц хүрэхгүй шалтгаанаар 14.00 цаг хүртэл хойшлоод байгаа билээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн мэдээлэх болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29020
0 эможи
keyboard_arrow_up