АН, ИЗНН нэгдэх санамж бичиг байгуулахаар болжээ

2016 оны 2 сарын 05

Ардчилсан намаас  ирэх зургадугаар сарын 29-нд болон  УИХ-ын сонгуульд нэгдэж орох хүсэлтээ ИЗНН-д тавиад байгаа. Энэ асуудлыг ИЗЗН-ынхан Их хурлаараа хэлэлцэнэ гэдгээ мэдэгдсэн ч  тус намууд  сонгуульд хамтарч орох санамж бичигт  өнөөдөр 11.40 цагт гарын үсэг зурахаар болжээ. Санамж бичиг байгуулах  үйл ажиллагаа Төрийн ордны "Их Эзэн Чингис хаан танхим"-д  болох юм байна.  Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлөөс ИЗНН болон МҮАН-тай хамтарч, сонгууль оролцох  шийдвэрийг гаргажг, намуудыг нэгтгэх ажлын хэсгийг байгуулсан юм. Ахлагчаар нь УИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг томилсон бөгөөд АН, ИЗНН-ынхан өчигдөр   тохиролцоонд хүрч өнөөдөр санамж бичиг байгуулахаар болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28661
0 эможи
keyboard_arrow_up