С.Оюун: Саналыг хүндэтгэлтэйгээр хүлээн авч байна
2016 оны 2 сарын 03
АН-ын дарга З.Энхболд ИЗНН, МҮАН, МНН-д нэгдэх санал хүргүүлсэн. Санал хүргүүлсэний дараагаар намуудын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг хуралдсан юм. Үүнтэй холбогдуулан ИЗНН-ын дарга С.Оюун хэлэхдээ "АН-ын даргаас ИЗНН-д Гүйцэтгэх зөвлөлөөсөө хэлэлцсэн саналыг хүргүүлсэн байгаа. Манай намын удирдлага хуралдаад, ажлын хэсэг байгуулсан. Энэ асуудлыг шийдвэрлэх байгууллага нь намын дарга, намын удирдах шатны байгууллага ч биш. Манай намын Үндэсний хороогоор дамжиж их хурлаараа шийдвэрлэнэ. Улс төрийн намын тухай хуульд ч энэ асуудал туссан. Ямартай ч саналыг хүндэтгэлтэйгээр хүлээж авч байна. Бид шат шатны байгууллагаараа хэлэлцүүлнэ" гэжээ.
-
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
28544
0 эможи