Б.Гарамгайбаатар: Засгийн газар төлөвлөсөн ажлуудынхаа үр дүнг үзэж байна

2016 оны 2 сарын 02

ИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2016.02.01/ ээлжит хуралдаанаа хийсний дараа сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Бүлгийн дарга Б.Гарамгайбаатар хэлэхдээ:

Уламжлал ёсоор УИХ-ын дарга З.Энхболдын мэдээллийг сонслоо. Мөн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын үйл ажиллагааны талаар танилцууллаа. 2016 оны эхний бүлгийн хуралдаан дээр Ерөнхий сайд өнгөрсөн зургаан сард хийсэн ажлаа тайлагнасны зэрэгцээ ирэх саруудад хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудаа мөн танилцуулж байсан. Харин өнөөдөр нэгдүгээр сарын гүйцэтгэлээ дүгнэлээ. Мөн 2-р сард хийхээр төлөвлөж буй ажлуудынхаа талаар мэдээлэл өглөө.

Өнгөрсөн нэг сарын хугацаанд багагүй ажил амжуулсан байна. Тухайлбал: НӨАТ-ын хоёр хувийг буцаан олгох, Ипотекийн зээл болон Малчны зээлийн хүүг бууруулах, Тэтгэврийн сан, Гааль, татварын байгууллагыг шилэн данстай болгох, мөнгөний бодлогын хүүг нэг хувиар бууруулах, шатахууныг ОХУ-аас зээлээр авах гэх мэт олон ажил төлөвлөөд байсан бөгөөд эдгээр ажил үр дүнгээ өгснийг мэдэгдлээ. Шатахууны хувьд ОХУ-аас гадна хэд хэдэн газраас шатахуун авах боломжтой гэсэн. Мөн Роснефтьтэй хийсэн гэрээгээр шатахууны төлбөрийг хийхгүйгээр зээлээр авах боломжтой болсон. 

Гуравдугаарт, Сонгуулийн хуулийг шинээр баталсантай холбогдуулан хууль санаачлагчдын зүгээс бүлгийн гишүүдэд тайлбар хийлээ гэсэн юм гэлээ.

Ш.Түвдэндорж: Монгол Улс өмнө нь төлбөрөө бэлэн төлж бензин авдаг байсан бол одоо зээлээр шатахуунаа авах боломжоор хангагдсан гэж ойлгож болно. Учир нь оны эхний улиралд  татварын орлого бага хуримтлагддаг учраас эдийн засгийн хувьд хүндрэлтэй байдаг. Энэ үеэ давахад тодорхой хэмжээний нэмэр болж байгаа юм. 

Бүлгийн удирдлага мэдээлэл өгсний дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Ерөнхий сайд Н.Энхбаярыг Засгийн газартаа урих тохиролцоо хийгдчихлээ гэсэн албан бус мэдээлэл сошиалаар цацагдаж байна. Шадар сайдыг Н.Энхбаярт өгч, Ц.Оюунбаатар гишүүнийг Эрүүл мэндийн сайд болгох асуудал яридаж байгаагэх. Засгийн газрын тэргүүнээс энэ талаар тодорхой мэдээлэл бүлэгтээ өгсөн үү?


Б.Гарамгайбаатар: Энэ талаар мэдээлэл өгөөгүй .

-Эрүүл мэндийн сайдыг томилохгүй ингэж удаж болж байгаа юм уу? Энэ талаар АН-ын бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?

Б.Гарамгайбаатар
: Энэ бол Ерөнхий сайд эрх мэдлийнхээ хүрээнд шийдвэрлэх асуудал. УИХ-д хамаагүй.

-Сонгуулийн тойрог, мандатын асуудал дээр бүлгээс тодорхой санал дэвшүүлээд олонхийн санал авч чадаагүй. Ардчилсан намын бүлгийн нэр бүхий гишүүд эсрэг байр суурьтай байсан учраас энэ асуудлаа хамгаалж авч үлдэж чадаагүй. Танай бүлгээс энэ гишүүддээ ямар нэг байдлаар хариуцлага тооцох уу?

Б.Гарамгайбаатар: Тойргийн асуудал дээр сөрөг хүчин энэ талаас тайлбарлаж өөрсдөдөө оноо авахыг оролдож байгаа байж магадгүй. Үнэн хэрэгтээ, Сонгуулийн ерөнхий хорооноос хоёр хувилбар оруулж ирснийг та бүхэн мэдэж байгаа. Эхний хувилбар нь 2012 оны сонгуулийн тойрог, мандат хэвээрээ байх тогтоолын төсөл. Хоёр дахь нь нийслэлийн мандатыг нэмэх тогтоолын төсөл байсан. Хоёр тогтоолын төслөө хоёуланг нь хүчинтэй гэж тайлбарласан. Аль, аль тогтоолын төсөл дээр нь манай бүлэг байр сууриа нэгтгэсэн. МАН эхний хувилбарыг дэмжиж байсан. Үнэндээ, Ардчилсан нам ч гэсэн тэр хувилбарыг дэмжихэд бэлэн байсан. Хоёр дахь хувилбарыг ч мөн үндэслэлтэй хувилбар байна гэж үзсэн. Тэрнээс биш, аль нэг хувилбар дээр нь Ардчилсан намын бүлэг хатуу байр суурь бариагүй. Ардчилсан намын бүлэг Төрийн байгуулалтын байнгын хорооны дараа хуралдахдаа байнгын хорооны шийдвэрийг зөв гэж үзээд тэр шийдвэрийг дэмжсэн. 

-МАН-ын бүлэг Цагаан сараас өмнө хүүхдийн мөнгө, ипотекийн зээлийн асуудлаа шийдээч гэсэн мэдээлэл хийж байна. Ийм боломж байгаа юу?

Б.Гарамгайбаатар:
 -УИХ хуулийг нь батлаад өгчихсөн байгаа. Ерөнхий сайд сая бидэнд “энэ асуудлыг шийдэх боломжтой болсон” гэсэн мэдээлэл өгсөн. Тэгэхлээр Цагаан сарын өмнө ипотекийн зээлийн асуудал, малчдын зээлийн асуудлыг шийдэх байх. Эдгээр асуудлыг Ардчилсан намын бүлэг дэмжиж байгаа. 

-Ардчилсан намын бүлэг Байнга төвийг сахих үзэл болон Цэцийн гишүүнийг татах асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

Б.Гарамгайбаатар: Төвийг сахих асуудлыг өнөөдрийн бүлгийн хурал дээр яриагүй учир мэдээлэл өгөх боломж алга. Цэцийн асуудлыг энэ долоо хоногт МАН-ын бүлгийн завсарлагын хугацаа дуусахаар үргэлжлүүлээд хэлэлцээд шийднэ. Энэ чиглэлд Ардчилсан намын бүлэг нэгдмэл байр суурьтай байгаа. 

-Чуулган ээлжит бус хураладан зарлах уу?

-Б.Гарамгайбаатар: Ээлжит бус чуулган зарлахаар яригдсан байгаа. Яагаад вэ гэхээр, өнгөрсөн долоо хоног, өмнөх долоо хоногуудад засгийн асуудал яригдсанаас гадна завсарлагууд авснаас шалтгаалан олон асуудал хойшоо сунжирсан. Өнөөдөр УИХ дээр 39 асуудал хүлээгдэж байна. Энэ 39 асуудлыг хэлэлцэхийн тулд ээлжит бус чуулган зарлан хуралдуулах нь зүйтэй гэдгийг УИХ-ын дарга өнөөдрийн бүлгийн хурал дээр хэлсэн. Бүлэг энэ хувилбарыг дэмжиж байгаа. Нэг үгээр хэлбэл, ажлаа хийж дуусгахын тулд Цагаан сарын дараа ээлжит бус чуулган зарлан хуралдахыг Ардчилсан намын бүлэг дэмжиж байгаа. Хэрвээ МАН дараа дараагийн асуудлууд дээр тээг тавихгүй бол эдгээр асуудлыг Цагаан сарын өмнө шийдэх боломжтой. 

Чуулган завсарлахаас өмнө хэлэлцэх асуудлуудаа дуусчихвал ээлжит бус чуулган зарлахгүй гэлээ.  Долоо хоногийн хугацаанд 30 гарй асуудал хэлэлцэх боломжтой юу?

Б.Гарамгайбаатар:
 -Одоо хэлэлцэхээр төлөвлөж буй 37 асуудлын саналын томъёолол хийгдсэн, ерөнхийдөө цэгцэрчихсэн байгаа. Хэлэлцээд эхэлвэл цаг алдахгүй явах боломжтой.  УИХ дахь нам, эвслийн бүлгүүдээс л шалтгаална. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28466
0 эможи
keyboard_arrow_up