МАН-ын бүлэг Засгийг огцруулахад санал нэгджээ

2016 оны 1 сарын 25

Яг одоо Төрийн ордноо МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт мэдээлэл хийж байна. Тэрбээр өнөөдрийн бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар тайлбар хийж байна. Тус намын бүлгийн гишүүдийн хувьд Засгийн газрын оргцруулах нь зөв гэдэгт санал нэгдсэн гэдгээ мэдэгджээ. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүн Г.Уянга нарын 20 гишүүний гарын үсэг зурж баталгаажуулсан Засгийн газрыг огцруулах тухай хуулийн төслийг МАН-ын бүлгийнхэн зуун хувь дэмжжээ.

Харин УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр үдээс өмнө ээлжит хуралдаанаа хийхээр төлөвлөөд байсан ч хойшлуулж, 14.00 цагт хуралдахаар товлоод байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28193
0 эможи
keyboard_arrow_up