АН-ын ҮЗХ-ны хурал тодорхойгүй хугацаагаар хойшиллоо
2016 оны 1 сарын 21
Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал өчигдөр 17.00 цагаас Төрийн ордонд хуралдахаар товлосон билээ. Гэвч, 18.00 цагийн байдлаар 40 гаруй хүн цугларсан бөгөөд АН-ын дарга З.Энхболд болон Л.Эрхэмбаяр нар багагүй хүлээсний эцэст танхимыг орхин гарсан. Тэгвэл тус намын хурал тодорхойгүй хугацаагаар хойшилжээ. Уг хурлаар ИЗНН болон МҮАН-тай нэгдэх мөн намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа Л.Эрхэмбаярыг жинхлэх, Ч.Сайханбилэгийг огцруулах асуудлыг хэлэлцэх мэдээлэл байсан юм. АН-ын ҮЗХ-ны хурал хойшлогдсон шалтгаан нь улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбоотой аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
28077
0 эможи