Д.Тэрбишдагва чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ

2016 оны 1 сарын 13

МАХН-ын дарга, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва намынхаа дэд даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ  өгчээ. 

Тэрбээр одоогоор чухам ямар шалтгааны улмаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн нь тодорхойгүй байна. Зарим хэвлэлээр түүнийг намын удирдлагуудтай тодорхой асуудлууд дээр санал нийлэхгүй зөрөлдөх болсон учраас өөрийн хүсэлтээр сонголтоо хийжээ гэх мэдээлэл цацагдаж байгаа юм. 

МАХН-ын дарга Н.Энхбаяр одоогоор БНСУ-д байгаа. Тиймээс дэд даргынхаа асуудлыг Монголд ирсэн даруйдаа шийдэх гэнэ. Харин Д.Тэрбишдагва гишүүний оронд МАХН-ын дэд даргаас чөлөөлсөн тохиолдолд хэнийг түүний оронд томилох нь ихээхэн анхаарал татаж байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар МАХН дотор дэд даргаар хэнийг тавих вэ гэдэг асуудал яригдаад эхэлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27753
0 эможи
keyboard_arrow_up