МАН-ын бүлгийнхэн энэ долоо хоногт “ажил хаяна”

2015 оны 12 сарын 14

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, дараа нь сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Өнөөдрийн нам, эвслийн бүлгийн хуралдаанд СЕХ-ноос санал тоолдог хар машиныг танилцуулж байгаа юм. Бүлгийн дарга С.Бямбацогт “Сонгуулийн автоматжуулсан систем буюу, хар машины талаархи мэдээллийг Сонгуулийн Ерөнхий хорооноос авсан. Хар машинтай танилцъя гэсэн боловч иж бүрдэл нь дутуу байна.

 

Зөвхөн хар хайрцагтай танилцаад байх шаардлага алга. Удирддаг чиглүүлдэг эх кодтой нь танилцуул гэсэн шаардлага тавьсан. Харамсалтай нь эх код нь АНУ-д байдаг гэж байна. Үүнтэй холбогдуулж СЕХ-ноос давхар гараар тоолохыг юу гэж бодож байна вэ гэж асуухад “байнга гараар тоолооч” гэсэн саналыг тавьж байсан. Ингэж байж хар машины эргэлзээг тайлах шаардлагатай гэж СЕХ-ны удирдлагууд хэлж байна. Тийм учраас МАН-ын бүлэг сонгуулийн хуулиндаа хар машинаар тоолохоос гадна давхар гараар тоолохыг үргэлжлүүлэн шаардах болно. Энэ үүднээс энэ долоо хоногийн байнгын хороо, чуулганы хуралдаанд оролцохгүй” гэдгээ мэдэгдлээ. Мөн Сонгуулийн энэ амин чухал хууль дээрээ ойлголцож, зөвшилцөөд оноос өмнө батлахгүй гэж байгаа бол бид ч гэсэн хатуу байр суурьтай хэвээрээ байна гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26939
0 эможи
keyboard_arrow_up