Х.Бат-Ялалт: Улсад бүртгэлтэй 23 намын ихэнх нь унтаа байдалтай байна
Сүүлийн үед “хуйвалдаанаас татгалзаж, эх орондоо эв нэгдэлтэй сайхан амьдарцгаая” гэх уриа сошиал ертанцөөр нэ Сүүлийн үед “хуйвалдаанаас татгалзаж, эх орондоо эв нэгдэлтэй сайхан амьдарцгаая” гэх уриа сошиал ертанцөөр нэлээн түгэх боллоо. Тэгвэл энэхүү уриа ямар учиртай болох яагаад хуйвалдаанаас татгалзах ёстой, эв нэгдэл гэж юуг хэлээд байгаа талаар Иргэдийн шударга шүүх Төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалттай уулзаж ярилцсанаа уншигч та бүхэнд хүргэж байна.
-Өнөө маргаашгүй “Хүсэл зорилгоо нэгтгэе” бүх оддын тоглолт зохион байгуулагдах гэж байна. Уг тоглолтыг өнгөрсөн жилээс эхлэн уламжлал болгосон. Энэ жилийн тоглолтын онцлог юу вэ?
-Иргэдийн шударга шүүх төрийн бус байгууллагын зүгээс энэ 2015 оныг “Эв нэгдлийн жил” болгон зарлаад байгаа бөгөөд нэлээд ажлыг зохион байгуулаад байна. Хавар төрийн байгууллагуудыг урьж“Эв нэгдлийн чуулган”, “Эв нэгдлийн гүйлт” зэргийг зохион байгуулсан. Харин өнөөдөр рок попын бүх оддын эв нэгдлийн тоглолтыг зохион байгуулахаар ажиллаж байна. Бид Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа 23 намыг эв нэгдэлд уриалж, 11 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгуулагдах “Хүсэл зорилгоо нэгтгэе” бүх оддын эв нэгдлийн тоглолтонд оролцохыг урьж, биечлэн уулзлаа. Хэрхэн яаж оролцох тухай мэдээллийг ч хүргүүлж байна.
-Намууд та бүхний урилгыг хэрхэн хүлээж авч байх юм?
-Янз янзаар хүлээн авч байна. Монголын консерватив нам, Хөгжлийн хөтөлбөр нам, Бүгд найрамдах нам, Монголын уламжлалын нэгдсэн нам, МАН, МАХН, МҮАН гэх зэрэг намууд нааштайгаар дэмжиж хүлээж авсан.
Зарим нам нь олдохгүй байна. Ихэнх намууд нь унтаа байдалтай, үйл ажиллагаа явуулдаггүй. Ер нь цаашдаа улс төрийн намуудыг бүртгэхдээ тавьдаг шаардлага шиг үйл ажиллагаанд нь хяналт, шаардлага тавьдаг байх ёстой юм уу гэж харлаа. 801 гишүүнтэй гэж материал бүрдүүлж, улстөрийн нам бүртгүүлдэг мөртлөө 800 байтугай 100 гишүүнгүй. Үйл ажиллагаа тогтмол явуулдаггүй, зөвхөн дөрвөн жилд нэг удаа сонгуулийн үеэр намын нэр барьж гарч ирдэг цөөн хэдэн хүмүүс улстөрийн намтай байна.
-Бүтэн жилийн хугацаанд та бүхэн эв нэгдлийг уриаллаа. Гэхдээ “Эв нэгдэл” гэдгийг ойлгоод та бүхнийг дэмжээд хөдөлгөөн өрнөөд байгаа зүйл ажиглагдахгүй байх шиг?
-Өнөөдөр “Эв нэгдэл” хэрэгтэй байна гэдгийг ойлгож байгаа хүн олон байна, ойшоохгүй байгаа нь ч байна, бүр энэ үгийг сонсохыг хүсэхгүй ч нэг хэсэг байна. Хүмүүст нэг л асуулт тавьмаар байгаа юм. “Нэгдэж хөгжих үү, задарч мөхөх үү?” Энэ асуултыг өөр өөрсдийн оюундаа тунгаана биз.
Монголчууд бид өнөөдөр хуйвалдаанаас татгалзаад, хувийн эрх ашгийг хойш тавиад, эх орныхоо төлөө цохилох зүрхтэй байх юм бол эв нэгдэлтэй байж чадна. Амин хувийн болон хэсэг бүлгийн эрх ашгийн төлөө “хуйвалдаад” байх юм бол улам л задарч, бутарна. Тиймээс хүмүүс эр зориг гаргаж, хуйвалдаанаас татгалзаж, Монголдоо сайхан амьдрахын төлөө хүсэл зорилгоо нэгтгэн эв нэгдэлтэй байх хэрэгтэй. Бидний эв нэгдэлгүй байдал сайн үр дүнд хүрэхгүй гэдэг нь тодорхой. Тиймээс эв нэгдэлтэй амьдрах зайлшгүй шаардлага байгаад байна.
-Уншигчид гайхаж байж магад. Яагаад гэнэт “Хуйвалдааны эсрэг тунхаглал”-ыг санаачлан боловсруулах болов, ямар учиртай юм бол хэмээн. Тэгэхээр та манай уншигчдад тунхаглалынхаа талаар товчхон мэдээлэл өгөхгүй юу?
Хуйвалдааны эсрэг тунхаглал гэж бичиг баримтын агуулга нь Дэлхийн II дайны үед гарч ирж байсан “Төрийн дарлал, мөлжлөг, алагчилсан бодлого, буруу үйл ажиллагаанаас болоод ард иргэд өөрийн эрхгүй зэвсэг барин босч тэмцэх, үүнээс нь болж хүний эрх ноцтой зөрчигдөх байдлыг устгая аа” гэсэн агуулгатай адилхан. Энэ төрийн хуйвалдаанаас болоод нийгмийн амьдрал доройтоод, өнөөдөр бол доройтлынхоо дээд цэгт хүрч байна шүү дээ. Төр засаг нь тогтворгүй, чадахгүй хүмүүс ч хамаагүй сайд даргаар очоод, тэдгээр хүмүүсийн удирдсан салбар болгон уналтад ороод байна. Эрүүл мэнд, боловсрол, эрх зүй, хүний эрх, санхүү, эдийн засаг гээд бүх салбар Монголд уначихлаа. Энэ байдлаас нь болоод иргэд өөрийн эрхгүй зэвсэг барин тэмцэхдээ тулж байна шүү дээ.
Долдугаар сарын 1-ний үйл явдлыг энд хэлж болж байна. Мөн тэр Мөнхбаяр нарын буу бариад босоод ирсэн асуудал байна. Яг түүн шиг өнөөдөр манай нийгэмд ерөөсөө л талцая, тэмцэе, хуваагдая гэдэг юм яваад байна. Бидэнд тэмцэх, талцах бол хэзээ ч оройтохгүй, юмыг эвдэлж хагалах амархан байдаг. Эвлэрч нэгдээд сайн зүйл хийх бол хэцүү байдаг. Тэгэхээр бид тараад, бутраад, талцаад, алалцаад гэдэг хандлагын эсрэг бүгдээрээ нэгдэцгээе л гэдэг уриалга гаргаж байгаа. Бүгдээрээ юуг зөв гэж үзэх юм, тэр зөв зүйлдээ очихын тулд юу хийх ёстой юм бэ гэхээр бид хүчээ нэгтгэх шаардлагатай байна.
Өнөөдөр хүч чадал бүх юм мөнгөөр л үнэлэгдээд байх шиг байна л даа. Миний ярилцлагыг уншиж байгаа хүмүүст дамжуулаад хэлэхэд тэмбум төгрөгтэй нэг хүн хүчтэй юм уу, мянган төгрөгтэй сая хүн хүчтэй юм уу? Хүчний харьцааг хүн болгон бодооч ээ. Өнөөдөр хүн болгон халаасандаа байгаа мянган төгрөгөөр өөрсдийнхөө хүч чадлыг үнэлээд, би ядуу байна, юу ч биш юм байна, гуйлгачин болчихлоо гэж шаналж явахынхаа оронд өвөг дээдсээс үлдээгээд өгсөн их баялгийнхаа хувь эзэмшигч нь гэдгээ мэдэрч, эх орон газар нутагтаа эзэн нь байх ёстой гэдэг ухаанаар хандаж, бүгдээрээ энэ эх орондоо эзэн нь болохын төлөө нэгдээч ээ гэдгийг л уриалмаар байгаа юм. Бид хүчтэй шүү дээ. Ямар ч их мөнгөтэй олигархиудаас, гадныхнаас бид хүчтэй. Эх орондоо л байгаа юм чинь. Тэгэхээр бид бодит хүч чадлаа мэдэрмээр байна. Тиймээс Хуйвалдахын эсрэг тунхаглал гэдэг бичиг баримтыг бид санаачилсан. Эхний ээлжинд 12 дугаар сарын 10-ны Олон улсын хүний эрхийн өдрөөр бид “Хуйвалдахын эсрэг тунхаглал”-аа соёрхон батлах “Хуйвалдаанаас ангид иргэдийн анхдугаар их хурал”-ыг зохион байгуулна. Улстөрийн бүх хүчнүүд, бүх хүмүүсийн ярих дуртай зүйл нь шударга ёс, хуулийг мөрддөг байх, тунгалаг сайхан төртэй байх, аз жаргалтай сайхан амьдрах тухай байдаг. Хамгийн гол нь үүндээ хүрэхийн тулд зөв ойлголттой, зөв төлөвлөгөөтэй, зөв үйл ажиллагаатай байх ёстой гэж хэлмээр байгаа юм.
-Танай хөдөлгөөний фэйсбүүк хуудсыг ажиглаад байхад олны танил эрхмүүд, нам эвслүүд, төрийн болон төрийн бус байгууллагууд хуйвалдаанаас татгалзаж буй уриалгыг чинь дэмжиж буйгаа видео хэлбэрээр илэрхийлсэн байна л даа. Харин энгийн ард иргэд хэрхэн хүлээн авч байх юм бэ?
-Хуйвалдаанаас ангид нийгмийг хүссэн иргэд өдөр бүр манай оффис дээр ирж уулзаж, бидний үйл ажиллагааг дэмжиж буйгаа илэрхийлж байгаа. Мөн сошиал ертөнцөд биднийг дэмжигчид өдөр бүр хэдэн зуугаараа нэмэгдэж, бидний үйл ажиллагааг цааш түгээх ажилд идэвхтэй оролцож, үзэл бодлоо хуваалцаж байна. Бидэнд олны танил хүмүүсээр сурталчилгаа хийлээ гэх шүүмжлэл ирдэг л дээ. Гэхдээ энгийн иргэд тэдэн шиг видеогоор нэгдэж буйгаа илэрхийлж, бичлэг тавиулах дургүй байдаг. Бид биднийг дэмжиж байгаа иргэдийг уриа лоозон бариад зургаа авахуулаач, хуйвалдааны эсрэг аянд нэгдэж буйгаа илэрхийлж, өөрийн байр сууриа чөлөөтэй илэрхийлж, бусдыгаа уриалах санал тавьж байсан ч тэд зургаа авахуулах, бичлэг хийлгэхээс татгалздаг юм. Хувь хүний эрхийн асуудал учраас бид зураг, бичлэг хийж, олон нийтэд цацахыг урьтал болгохгүй байна.
-Маргааш тоглогдох бүх оддын тоглолтонд Монгол Улсанд бүртгэлтэй 23 нам оролцоно гэсэн. Урлагийн тоглолт байтал яагаад намууд энэ үйл ажиллагаанд оролцуулж байгаа юм бэ?
-Энэ бол эв нэгдлийн тоглолт. “Хуйвалдахгүй амьдарцгаая” уриан дор бид “Хуйвалдааны эсрэг тунхаглал” гэдэг бичиг баримтыг батлах гээд байгаа юм. Үндсэн хуулийн үзэл санаан дээр тулгуурласан хуйвалдаангүйгээр ил тод үнэнч шударгаар амьдарцгаая гэсэн агуулгатай арга хэмжээ. Энэ бол арилжааны арга хэмжээ биш, үзэл суртлын арга хэмжээ. Бүх намуудад үнэнч шударга байх, эв нэгдлийг эрхэмлэх зарчимтай байдаг. Тэгсэн атлаа яагаад нэг тайзан дээр бүх намын туг зэрэгцээд байрлаж болдоггүй юм. Яагаад бүх намуудын төлөөлөл нэг үзэгчдийн танхимд суугаад эв нэгдэл, эх орны тухай дуулж хуурдаж нэг үдшийг өнгөрөөж болохгүй байгаа юм. Яагаад 23 намын төлөөллөөс бүрдсэн зэрийтэлтэй, урлагийн мастериудтай нийлсэн 3000 гаруй хүн ямар ч хөгжимгүйгээр чин сэтгэлээсээ төрийн дууллаа эгшиглүүлж болохгүй гэж...
Эв нэгдэл гэдэг бол сэтгэл зүрхээрээ эх орныхоо төлөө нэгдэж, хамтарч үйл ажиллагаа зохион байгуулахыг хэлнэ.
-Улс төрийн намуудыг танай төрийн бус байгууллага эв нэгдэлд уриалан дуудаж, эхнээсээ дэмжиж буйгаа илэрхийлж байна. Гэхдээ энэ үйл явдал бат бөх эв нэгдэл байж чадах болов уу?
-Аливаа нэг зүйлийг эвдлэхэд амархан, эвлүүлж нийлүүлэхэд хэцүү. Эв нэгдлийг ярихад маш их түвэгтэй байна. Эв нэгдэлд хамгийн их саад болж байгаа юм нь үл итгэлцэл. Бие биенээсээ нуудаг, хуйвалддаг, талцан хуваагддаг байдал үл итгэх үзэгдлийг дэврээсэн байна. Ганц арга хэмжээ зохион байгуулаад эв нэгдэлтэй болно гэдэг юу бол. Гэхдээ эв нэгдлийн арга хэмжээнд оролцсон хүмүүсийн эх орныхоо төлөө гэсэн зүрх сэтгэлтэй нь шалгараад цаашдаа эв нэгдлийн дуу хоолой болно гэж харж байгаа.
лээн түгэх боллоо. Тэгвэл энэхүү уриа ямар учиртай болох яагаад хуйвалдаанаас татгалзах ёстой, эв нэгдэл гэж юуг хэлээд байгаа талаар Иргэдийн шударга шүүх Төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалттай уулзаж ярилцсанаа уншигч та бүхэнд хүргэж байна.