Н. Энхбаяр: Энэ бол хоёр нам алхам хийх асуудал

2015 оны 11 сарын 16

МАХН, МАН-ын нэр бүхий ахмад гишүүд хоёр намаа эвсэж сонгуульд орох саналыг тусгасан өргөх бичгийг энэ сарын 4-нд удирдлагууддаа өргөн барьсан билээ. Цагтаа сайд, даргын алба хашиж байсан хүмүүсээс гадна эрдэмтэн доктор, хөдөлмөрийн баатар, академич, гавьяатууд нийлсэн 43 хүн өргөх бичигт гарын үсэг зуржээ. Хоёр намын ахмадууд өргөх бичигтээ “Үзэл бодол угшил үндэс нэгтэй МАН, МАХН-ын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга нар эх орон ард түмний эрх ашгийн үүднээс үл ойлголцол маргаанаа зогсоож, аливаа асуудлаа ухаан, тэвчээр гарган ярилцаж, эв нэгдлээ бэхжүүлэх үндсэн дээр 2016 оны УИХ-ын ээлжит сонгуульд хоёр нам эвсэж орох саналыг та бүхэнд хүргүүлж байна. МАН, МАХН-ын дарга нар хамт байж өргөх бичиг барьсан намын ахмад гишүүд, эрдэмтэн доктор, хөдөлмөрийн баатрууд бидэнтэй уулзаж ярилцах хамтарсан уулзалтыг ойрын хугацаанд зохион байгуулахыг хүсье” гэсэн байна. Өргөх бичгийг хүлээн авах үеэр хоёр намын дарга ахмад гишүүдийнхээ саналыг дэмжиж буйгаа илэрхийлж, ойрын хугацаанд хариу өгөхөөр болсон юм. МАХН өнгөрсөн баасан гаригт ахмадуудын энэхүү хүсэлтийг хүлээн авсан юм. Тус намын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, УИХ, Засгийн газрын гишүүдээс бүрдсэн гүй­цэтгэх товчооны гишүүд хоёр намын ахмадын төлөөллийг урьж, өргөх бичгийн  талаар илэн далангүй ярилцаж, байр сууриа илэрхийллээ. Уул­залтын эхэнд гүйцэтгэх товчооны гишүүд ахмадуудаас асуулт асууж, санал бодлоо солилцов. Мөн энэ үеэр хоёр намын ахмадуудын өргөн барьсан бичгийг бүрэн эхээр нь уншиж танилцуулсан юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26418
0 эможи
keyboard_arrow_up