Ардчилсан нам задрах уу, эсвэл 2016 оны сонгуулийг угтсан шоу юу
Ойрын үед улс төр нэлээд бужигнаж, намууд хөл хөдөлгөөн ихтэй байна. “Ардчилсан намаас Н.Алтанхуяг тэргүүтэй гишүүд нам байгуулж салж байгаа гэнэ” гэх мэдээлэл гараад нэлээдгүй хугацаа өнгөрлөө. Мөн намын дарга нь Ерөнхий сайд байдаг зарчмын дагуу зөрчил АН-д гарсан гэдэг мэдээлэл багагүй гарсан. Тэгвэл АН-ын дарга З.Энхболд “Сонгуульд ялсан намын дарга Ерөнхий сайд болдог. АН сонгуульд ялаагүй. Гэхлээ жилийн өмнө АН сонголт хийгээд нэгэнт олон намын Засгийн газар байгаа юм чинь намын дарга нь УИХ-ын даргаараа үлдээд, Ерөнхий сайд нь олон намын Засгийн газраа сонгууль хүртэл авч явъя гэсэн. Энд зөрчилдөх зүйл байхгүй байна гэж үзсэн” хэмээн байр сууриа илэрхийлсэн. Нэгэнт удирдлагууд нь нөхцөл байдлаа хэлээд, үзэл бодлоо тодотгоод байхад АН задрах нь гэдэг яриа 2016 оны сонгуулийг угтсан шоуны нэг гэдэг нь тодорхой боллоо.