АН: 10 мянган залууг цэрэгт татаж төмөр зам бариулна

2015 оны 10 сарын 28

УИХ дахь АН-ын бүлэг эдийн засгийн хүндрэлтэй байдлыг даван туулахын тулд богино хугацааны хөтөлбөр боловсруулах шийдвэрт хүрчээ.

 

Төсөв хэлэлцэж байгаатай холбогдуулан ажлын байрыг нэмэгдүүлэх, эдийн засгийг богино хугацаанд сэргээх боломжит хувилбарыг хайж, АН-ын бүлгийн ажлын хэсгүүд судалгаа тооцоо хийсний үндсэн дээр дотоодын ажиллах хүчиндээ тулгуурлаж, эдийн засгаа сэргээх асуудлыг гаргаж ирсэн талаар бүлгийн дарга Б.Гарамгайбаатар мэдэгдлээ.

Энэ талаар хийсэн мэдээлэлд оролцсон УИХ-ын дарга З.Энхболд ““Цалинтай цэрэг” хөтөлбөр хэрэгжүүлнэ. Авто зам, төмөр зам барья гэхээр ажиллах хүчин байдаггүй, гаднаас ажиллах хүчин оруулж ирдэг. Үүнийг зогсооё.  Дотоодоосоо ажиллах хүч авъя. Одоогоор барилгын цэргийн анги байгаа, төмөр замын цэргийн анги гэж байхгүй. Гашуун Сухайт, Сайншанд, Бичигт-Хөөтийн гэсэн гурван чиглэлийн төмөр замын санхүүжилт нь шийдэгдсэн байгаа. Эдгээр төмөр замыг барихад 10 мянга орчим ажлын байр бий болно. Энэ хэрэгцээг гаднаас авахгүйгээр, дотоод нөөц бололцоогоо бүрэн ашиглая гэсэн санаачилга юм” гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26040
0 эможи
keyboard_arrow_up