Мөнгөний бодлого төсөвтэй уялдсан уу?

2015 оны 10 сарын 14

УИХ-ын төвшинд Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцэж эхлээд байна. Монголбанк ирэх оны мөнгөний бодлогыг боловсруулахдаа валютын орох урсгалыг нэмэгдүүлэх замаар цэвэр экспортыг дэмжих, төлбөрийн тэнцлийг алдагдалгүй байлгах. Төсвийн нэгдмэл зохистой бодлого хэрэгжүүлж, улсын төсвийг алдагдалгүй, улсын өрийг нэмэгдүүлэхгүй байхаар батлах нь макро эдийн засгийн шинэ тэнцвэрийг хангах урьдач нөхцөл бүрдэнэ гэж үзэж байгаа юм. Мөн инфляцийг 7 хувьд хадгалах, цаашид 5-7 хувийн түвшинд тогтвортой байлгах зорилт тавьжээ.

УИХ-аас Мөнгөний бодлогыг батлахдаа улсын нэгдсэн төсөвтэй уяагүйгээс тавьсан зорилтууд хэрэгжих боломжгүйд хүрдэг гэх нь бий. Энэ асуудлын хүрээнд “VS” буландаа УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нарын байр суурийг онцоллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25738
0 эможи
keyboard_arrow_up