Шилэн данс АН-ынх уу, МАН-ынх уу
2015 оны 10 сарын 08
Бид Шилэн дансны тухай хуулийг мөрдөж эхлээд 10 сар болж байна. Анх Ерөнхийлөгч санаачлан өргөн мэдүүлж УИХ баталсан Шилэн дансны тухай хуулийг харин одоо аль намынх байсан талаар яригдаж эхэлжээ.
Учир нь сүүлийн өдрүүдэд УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх Б.Цогтгэрэл Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд сайн дурын хяналт тавигч болон хувирсан юм. Түүнийг твиттерт одоо “Шилэн Цогоо” гэж нэрлэх болсон. Үүнийхээ ачаар тэрбээр жиргээчдийн трендийг ч тэргүүлэх болж.
Харин АН-ын дарга З.Энхболд Б.Цогтгэрлийн үйлдлүүдэд хариу тайлбар хийсэн нь Шилэн дансны тухай хууль АН-ынх гэдгийг илтгэх гэсэн жиргээ байлаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
25643
0 эможи