Үнийн өсөлтийн зөрүү хэмээн 15 тэрбумын вексель бичүүлж авсан компани МАН-ын том даргынх гэнэ

2015 оны 9 сарын 14

    Шийдлийн Засгийн газар нэг хэсэг Сангийн сайдгүй байсан. Энэ үед л өдгөө шуугиад байгаа векселийн маапаан дэгдсэн. Алдарт ”MSC” 150 тэрбумаас 120-ыг авсан гэгддэг бол үнийн өсөлтийн зөрүү хэмээн 15 тэрбум төгрөгийн вексель бичүүлээд авсан компаний тухай саарал ордонд шуугиж байна. Тэр нь МАН-ын нэгэн том даргынх агаад тендерт ялдагаараа алдартай аж. Сүүлийн хэдэн жил зах зээлийн үнийн өсөлтөөс болж төсөвт өртөгтөө багтааж тендерийн ажлаа хийж чадахгүй байгаа компаниудын зовлон тэнгэрт тулсан гэхэд болно. Тендер аваад санхжүүжилтээ хийлгэх гэсээр байтал бараа материалын анхны үнэ өссөөд үүнээсээ болж ажлаа хийж чадалгүй муу нэр зүүсээр байна. Өнгөрсөн намар л гэхэд ийм зовлонд унасан МАН-ыг угшилтай нөхдүүд УИХ дахь бүлгийн дарга С.Бямбацогт дээр орж царцаасан санхүүжилтийг гэсгээх, үнийн өсөлтийн зөрүүг зохицуулах талаар лоббидож өгөхийг гуйсан. Гэтэл дарга хариуд нь яаж ч чадахгүй нь хэмээн гараа алдлаад мөрөө хавчиад явуулсан гэдэг. Тэгвэл үнийн өсөлтийн зөрүүний мөнгөө авчихсан азтай дарга Ардын намыхнаас тодорч. АН-ынхан ч эхийг нь эцээж тугалыг нь тураахгүй гэхдээ өгсөн биз. Гэхдээ дараа нь улстөрийн том хөзөр болгон ашиглах санаатай байсан ч магад. Манай сайт энэ тухай үргэжлүүлэн мэдээлнэ.

 

NUUTS.MN

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25114
0 эможи
keyboard_arrow_up