МАН “давхар дээл”-ийг дэмжих үү?

2015 оны 9 сарын 07

     Өнөөдөр нээлтээ хийсэн ээлжит бус чуулганаар хоёр асуудал хэлэлцэх бөгөөд Ч.Сайханбилэгийн засгийн асуудлыг Өршөөлийн хуулиас өмнө хэлэлцэх болов уу гэсэн мэдээлэл байна. Гэхдээ Шийдлийн Засгийн газраас огцорсон зургаан сайдын оронд нэр дэвшсэн хүмүүс бүгдээрээ УИХ-ын гишүүн учраас МАН-ын бүлэг тэднийг дэмжихгүй байх магадлал өндөр байгаа гэнэ.

Наймдугаар сард зарлан хуралдуулсан ээлжит бус чуулганаар МАН-ын зургаан сайдыг огцруулсан. Шийдлийн засагт ажиллаж байсан МАН-ын зургаан сайдын гурав нь УИХ-ын бүлэг дотроосоо, харин гурав нь гаднаас томилогдон ажиллаж байв.

Тэгвэл МАН-ын огцорсон зургаан сайдын оронд нэр дэвшиж байгаа Ц.Оюунбаатар, Н.Батцэрэг, М.Зоригт, Г.Баярсайхан, Б.Болор, З.Баянсэлэнгэ нар бүгдээрээ УИХ-ын гишүүд. Тиймээс Ерөнхийлөгчийн зүгээс “Хууль тогтоох болон гүйцэтгэх засаглал хоорондын хяналт, хариуцлагын тогтолцоог сайжруулахын тулд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний албан тушаалыг нэг хүнд давхардуулж хашиж болохгүй гэсэн зарчмын байр сууриа дахин нотолж, дээрх томилгоог дэмжихгүй” гэдгээ өнгөрөгч бямба гаригт илэрхийлсэн юм. Үүнтэй холбоотойгоор МАН-ын бүлэг АН болон, “Шударга ёс” эвслээс сайдад нэр дэвшүүлж байгаа давхар дээлтнүүдийг дэмжихгүй гэсэн мэдээлэл ч саарал ордоноос сонсогдож байна.

Хэдийгээр засгийн ажлыг гацаахгүйн тулд АН болон “Шударга ёс” эвслээс оруулж ирсэн сайд нарыг дэмжинэ, гэхдээ зөв хүнээ томилохыг МАН-ынхан өмнөх ээлжит бус чуулганы үеэр мэдэгдэж байсан юм. Тэд чиг үүргийн бус яамдын сайд нарыг заавал УИХ дотроос томилох ёсгүй гэж үзэж байгаа сурагтай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24927
0 эможи
keyboard_arrow_up