Эрх мэдэлгүй байгаа орон нутгийн намуудаа ДЭМЖИЖ ШИЙДВЭР гаргажээ

2015 оны 9 сарын 01

Нөхөн томилогдох зургаан сайдуудын асуудалтай зэрэгцэн дэд сайд нар хэн байх тухай яригдаж эхэлсэн. Өнгөрсөн долоо хоногт хуралдсан АН-ын Гүйцэтгэх зөвлөл Дарханы АН-ын дарга Н.Мөнхдаш, Дорнодын АН-ын дарга Н.Цэрэнчимэд, Хөвсгөл аймгийн АН-ын дарга Ч.Батцогт нарыг дэд сайд болгох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Энэ нь Ардчилсан намын чухал шийдвэр байж.

Учир нь парламентад гишүүнгүй (2012 оны УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшигч ялагдсан),орон нутгийн сонгуулиар нам нь ялалт байгуулж чадаагүй, нэг үгээр хэлбэл ямар ч эрх мэдэлгүй байгаа орон нутгийн намын дарга нарт дэд сайдын албан тушаал хашуулж, төрийн ачааг үүрүүлэхээр шийдсэн нь энэ аж.

Тухайлбал, Булганы АН УИХ-ын сонгуулиар ялагдсан ч орон нутгийн сонгуулиар ялалт байгуулсан. Баянхонгор аймгийн АН УИХ, Орон нутгийн сонгуулиар ялсан гээд дээрх гурван аймгаас бусад аймгийн АН-ууд ямар нэг байдлаар төрийн ачааг үүрэлцэж байна.

Харин Дархан-Уул, Дорнод, Хөвсгөл аймгийн АН тийм биш. Дархан-Уул аймагт УИХ-д бие даагч С.Ганбаатар МАН-ын Д.Хаянхярваа. Орон нутгийн сонгуулиар МАН ялалт байгуулсан. Дорнод аймагт Бие даагч Х.Болорчулуун, МАН-ын Н.Номтойбаяр. Орон нутагт нь МАН ялалт байгуулсан. Хөвсгөл аймагт бие даагч Ц.Даваасүрэн, МАН-ын Л.Энх-Амгалан. Орон нутгийн сонгуулиар МАН олонхи болсон.

Эдгээр аймгийн АН парламентад ч төлөөлөлгүй, тухайн орон нутгийнхаа сонгуулиар ч ялалт байгуулж чадаагүй. 2012 оны сонгуулиудад орон нутгийн АН-аа ялагдалд хүргэсэн намын дарга нар нь дүрмээрээ дараагийн хүндээ суудлаа тавьж өгсөн. Ийм болохоор л АН дээрх гурван орон нутгийн намын дарга, гишүүдээ дэмжиж, дэд сайдын алба хашуулахаар шийдвэрлэж.

Харин өчигдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанаар дэд сайд нарыг томилж магадгүй гэсэн мэдээлэл байсан ч тус хуралдаанаар дэд сайд нарын асуудлыг хэлэлцээгүй байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24770
0 эможи
keyboard_arrow_up