МАН-ын бүлгээс ”Чингис” бондын зарцуулалттай холбоотой хийсэн дүгнэлт

2014 оны 5 сарын 02

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг "Чингис" бондын эх үүсвэрээр санхүүжиж буй төслийн талаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийж дууссан юм. Үүнтэй холбоотойгоор УИХ дахь МАН-ын бүлгээс хийсэн дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа танилцууллаа. Тэрээр УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдээс "Чингис" бондын зарцуулалт, бондын мөнгөөр хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрт хамрагдсан компани, аж ахуйн нэгжүүдийн нэрс, тендерийн талаарх бодит мэдээллийг авахаар удаа дараа амаар болон албан бичгээр шаардсан юм. Гэтэл  ямар ч хариу өгөхгүй өнөөдрийг хүрлээ.
Засгийн газар нь Монголын ард түмэн, ирээдүй үеийнхээ хувь заяагаар дэнчин тавьж Чингис хааныхаа нэрээр барьцаалж авсан бондыг зарцуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиудыг ноцтой зөрчсөн. УИХ-ын онцгой бүрэн эрхэд халдсаны зэрэгцээ УИХ-ын тогтоол, Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжөөр өгөгдсөн үүргийг ч биелүүлсэнгүй гэж үзэж байгаа юм байна.
Тодруулбал,  “Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” УИХ-ын 2012 оны 52 дугаар тогтоол гарснаас хойш хөрөнгө оруулах төсөл хөтөлбөр нь бэлэн болоогүй байхад 1.5 тэрбум ам. долларын бонд босгож, үр ашиггүй зарцуулснаас Засгийн газар ард түмний татварын мөнгийг бондын хүү нэрээр салхинд хийсгэсээр байна. Бидний тооцоогоор ашиглаагүй бондын эх үүсвэрт буюу дансанд хадгалсныхаа төлөө Монгол Улсын Засгийн газар 120 гаруй тэрбум төгрөгийн хүүгийн алдагдал хүлээсэн. 

Мөн "Чингис" бондын талаарх бүхий л мэдээлэл Монголын ард түмэнд нээлттэй ил тод байх ёстой. Ард түмний татварын мөнгөөр ирээдүйд төлөгдөх "Чингис" өрийн бичгийн “нэг” төгрөг бүрийн зарцуулалт, ашиглалтыг ард түмэн хянах эрхтэй гэж үзэж байгаа юм байна.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2461
0 эможи
keyboard_arrow_up