МАХН-ын дарга Н.Энхбаяр Зүүн бүсийн чуулга уулзалтад оролцжээ

2015 оны 8 сарын 26

МАХН-ынхан өнгөрсөн амралтын өдрүүдэд Зүүн бүсийн зөвлөлгөөнөө зохион байгуулжээ. Зөвлөлгөөнд Дорноговь, Говьсүмбэр, Өмнөговь, Дундговь аймгийн 200 гаруй гишүүн, дэмжигч оролцсон байна.  

 


Зүүн бүсийн зөвлөлгөөнд намын дарга Н.Энхбаяр оролцжээ.  Тэрбээр зөвлөлгөөнийг нээж “Юуны өмнө зуны дэлгэр цагт эх орондоо ирж аймаг орон нутгийн иргэдтэй уулзаж, гишүүд дэмжигчид та бүхэнтэйгээ хамт байгаадаа баяртай байна. МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл өнгөрсөн сонгуульд амжилттай оролцож та бүхний дэмжлэгээр Засгийн газарт орж ажиллаж байна. Бидний хамгийн том зорилго бол Оюутолгой, Тавантолгойг ард түмний мэдэлд буцаан өгч эх орныхоо баялагт хүн бүр эзэн байх юм. Энэ том ажлын төлөө бид зоригтой тэмцэх ёстой. Зорилгоо биелүүлэх том ажилд маань учрах саад бэрхшээлээс  айхгүй байна. Хамгийн гол нь бухимдах ёсгүй. Тэр тусмаа төр барьж байгаа төрийн түшээд уур бухимдлаа орхих ёстой. Байгалийн баялаг, ард түмний өмчид шунаг сэтгэлээр хандаж болохгүй. Одоо бидэнд эх орноо хөгжүүлэх, ард түмэн баялагтаа эзэн суух том зорилго байгаа учир зорилгоосоо хэн ч ухрах ёсгүй, шударгаар хандаж хүлээсэн үүргээ биелүүлэх нь чухал” хэмээн ярьжээ. 
Тус зөвлөлгөөнд УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, намын Ерөнхий нарийн бичгийн дарга, ЭМС-ын сайд Г.Шийлэгдамба, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Хууль зүйн дэд сайд Ц.Уугангэрэл, МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж, О.Лхагвацэдэн, П.Ангараг, З.Батбаяр нар оролцож “Улс төрийн өнөөгийн нөхцөл байдал”, “Хүний эрх, улс төрийн хэлмэгдүүлэлт”, “2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийн тухай” зэрэг сэдвээр илтгэл тавьсан юм. 
Зөвлөлгөөнд оролцогчид Н.Энхбаярыг эх орондоо ирж, орон нутгаар явж иргэд, намын гишүүд дэмжигчидтэйгээ уулзаж байгаад баяртай байна гээд түүний нэрийг цагаатган улс төрийн хэлмэгдүүлэлтийг таслан зогсоохыг шаардаж байгаагаа мэдэгджээ. 

123

123

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24598
0 эможи
keyboard_arrow_up