АН-ын дотоод дахь зөрчил хурцадсанаас Гүйцэтгэх зөвлөл нь хуралдахаар болов уу

2015 оны 8 сарын 24

Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлийн хурал өнөөдөр 15.00 цагаас товлогджээ. Мэдээж,  хуралдааны гол сэдэв Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс мэдүүлсэн нөхөн томилогдох зургаан сайдын асуудлыг батламжлах  эсэхийг шийдэх аж.  Гэхдээ Засгийн газраас өнөөдөр мэдээлэл хийж , зургаан сайдын асуудлыг намрын чуулган буюу 10 дугаар сар хүртэл шийдвэрлэх боломжгүй гэдгээ мэдээлээд байна.

Гэвч АН-ын Гүйцэтгэх зөвлөл МАН-ын зургаан сайдыг засгаас гаргах шийдвэр гаргасныхаа дараа ийнхүү хуралдах гэж байгаа нь шинэ сайд нарын асуудлаас гадна дэд сайд нарын асуудлыг ч хөндөх төлөвтэй байгаа гэх. 
 
Юутай ч улс төрийн байдал нэн тогтворгүйн дээр, АН-ын дотоод дахь зөрчил хурцадсанаас Гүйцэтгэх зөвлөл нь хуралдахаар болсон байж мэдэх юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24563
0 эможи
keyboard_arrow_up