Д.Тэрбишдагва, Ч.Улаан хоёр МАН-руу буцаж, Н.Батцэрэг МАХН-д ирэх бололтой
Өнгөрсөн сонгуулийн өмнө МАН хоёр хуваагдсан. Үүний дараа 2012 оны хавар одоогийн УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва болон Ч.Улаан нар МАН-аас "өрх" тусгаарлаж, Н.Энхбаярыг МАХН-д орсон. Ч.Улаан нэрсийн жагсаалтын Сонгуульд МАХН-аас нэрсийн жагсаалтаар сонгогдож, Д.Тэрбишдагва 26 дугаар тойрог буюу Сонгинохайран дүүргээс нэр дэвшиж Их хуралд гарсан.
Ойрын өдрүүдэд сайдын суудлын төлөөх "их сунгаа" өрнөж, нам тус бүрээс нэр дэвшигчид тодорч эхэллээ. Тэгвэл эвслээс дээрх хоёр эрхэм сайдад огт яригдсангүй. Тэд "дан дээлтэй"-гээ үлдсэн хугацаагаа дуусгана.
Тэгвэл хоёр гишүүн МАН-д эргээд орох гэж байгаа сурагтай байна. Эх сурвалжийн мэдээлснээр МАН-ын удирдлагуудтай Ч.Улаан, Д.Тэрбишдагва гишүүд уулзсан гэнэ. Харин хэзээ намаа сольж "төрхөмдөө" буцах нь хараахан тодорхой болоогүй байгаа юм. Ямартаа ч хоёр гишүүний асуудал яриа хэлэлцээрийн төвшинд өрнөж эхэлсэн бололтой. Хэрэв гишүүд намаа сорьвол 28 суудалтай болно.