Ардчилсан намын баруун бүсийн чуулга уулзалт боллоо

2015 оны 8 сарын 21

Ардчилсан намын баруун бүсийн “Монгол хүн 2020 – Өнөөдөр, маргааш...“ чуулган Увс аймгийн Улаангом сум, Увс нуурын хөвөөнд өнгөрсөн Ням гарагт чуулган амжилттай болж өндөрлөлөө.

Тус чуулганы гол зорилго нь АН-аас 2012 онд дэвшүүлсэн “Монгол хүн 2020” мөрийн хөтөлбөрийн өнгөрсөн гурван жилийн ажлыг дүгнэх, алдаа оноогоо цэгнэх, ололт, амжилтыг нь улам баталгаажуулж, дутуу байгаа зүйлийг хэрхэн хэрэгжүүлэх  вэ, 2016 оны УИХ-ын Сонгуульд оролцохдоо “Монгол хүн 2020” мөрийн хөтөлбөрийг хэрхэн баяжуулах вэ гэдэг дээр намын гишүүд, орон нутгийн төлөөлөгчдийн санал, санаачлагыг тусгахад  чиглэгдэж байлаа.

Чуулганы үеэр Ардчилсан намын удирдлагууд Баруун бүсийн чуулганыг сурвалжлахаар ирсэн сэтгүүлчдэд мэдээлэл өгч, хэвлэлийн хурал хийлээ. Хэвлэлийн хуралд АН-ын дарга З.Энхболд, АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, АН-ын газрын дарга нар болон чуулганд оролцож байгаа баруун 5 аймгийн АН-ын дарга нар оролцсон юм.

АН-ын дарга З.Энхболд хэвлэлийн бага хурлын үеэр Баруун бүсийн чуулганы гол зорилго, хүлээгдэж байгаа үр дүнгийн талаар мэдээлэл өгч, Ардчилсан нам өнгөрсөн гурван жил улсынхаа ажлыг хийж хэрэгжүүлсэн ч хийснээ сурталчилж таниулаагүй дутагдал байсан нь сөрөг хүчний улс төржилтийн гол сэдэв болж байгааг онцлон тэмдэглэсэн юм. Тиймээс хийсэн зүйлээ хэлж, ярьж байх нь зөв гэдгийг Увс нуурын хөвөөнд болж байгаа “Монгол хүн 2020-Өнөөдөр,маргааш...” сэдэвт Баруун бүсийн чуулга уулзалтын үеэр АН-ын дарга З.Энхболд гишүүд дэмжигчиддээ уриалсан юм. Мөн тэрээр “АН хийсэн ажилтай, хэлэх үгтэй нам“ хэмээн Баруун бүсийн энэхүү чуулган дээр бахархалтайгаар мэдэгдсэнийг чуулганы төлөөлөгчид дэмжиж, талархан  хүлээн авсан юм.

Ардчилсан нам Монгол улсаа хөгжүүлэхийн төлөө ийнхүү Баруун бүсийн төлөөллийг ажил хэрэгчээр цуглуулан улс төр, эдийн засаг, нийгмийн хүрээнд тулгамдсан, эгзэгтэй асуудлыг орон нутгийн иргэдийн оролцоотойгоор хэрхэн шийдэх асуудалд гарц хайж байна. Чуулганаар улс төр гэхээсээ илүү Улс МОНГОЛ-ынхоо хөгжлийн асуудлыг чухалчлан ярилцсан нь онцлог байлаа.

“Монгол хүн 2020 –Өнөөдөр, Маргааш...“ сэдэвт  чуулга уулзалтыг АН орон даяар зохион байгуулна. Монгол орныг нийт 5 бүст хуваан зохион байгуулах уг чуулга уулзалт ийнхүү Баруун бүсээс эхэлж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24504
0 эможи
keyboard_arrow_up