ИЗНН Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээн авах нь зүйтэй гэв

2015 оны 8 сарын 20

УИХ-ын ээлжит бус чуулганаар баталсан Өршөөл үзүүлэх тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс  тавьсан хоригийг хүлээн авах нь зүйтэй гэж Иргэний Зориг Ногоон Нам үзэж байна. Энэ талаар мэдэгдэл гаргаснаа тус намын төлөөллүүд өнөөдөр нийтэд мэдээллээ.

Улс төрийн ийм шийдвэр гаргасны учир нь ИЗНН 15 жилийн туршид авилга, хээл хахуулийн эсрэг тодорхой бодлоготой явж тод дуугарч, Авилгын эсрэг Монгол Улсын хуулийг санаачлан батлуулсан улс төрийн хүчин тул энэхүү үзэл баримтлалдаа үнэнч байж, нийгмийн шударга ёсны төлөө нийгмийн баялгийг хумслан хөлжигчдийн эсрэг тууштай тэмцэхээ илэрхийлж байна гэлээ. ИЗНН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, нарийн бичгийн дарга н.Базар ярьж байна.                                                                                 

Түүнчлэн тус намаас УИХ дахь эмэгтэй гишүүдэд хандан уриалга гаргаснаа энэ үеэр дуулгасан. Тодруулбал, Өршөөлийн хуулийн талаар Ерөнхийлөгчийн хоригийг УИХ-аар хэлэлцэхэд эмэгтэй гишүүд идэвхитэй байж, дэмжиж ажиллахыг тэд уриаллаа. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24461
0 эможи
keyboard_arrow_up